Зөгнөлт зохиол шиг сонсогдож байж магадгүй ч Японы эрдэмтэд 2030 он гэхэд нарны эрчим хүчийг сансарт цуглуулан дэлхий рүү илгээх аварга том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Байгаль орчинд хоргүй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх зорилготой энэ төслийн өртөг хэдэн тэрбум доллараар яригдаж байгаа ч тус улсын Засгийн газар үндэсний компаниуд, эрдэмтдийнхээ хүчинд дулдуйдан хэрэгжүүлэхээр шийджээ. Төслийн нэр Нарны эрчим хүч боловсруулах сансрын систем (Space Solar Power System). Энэ төслийн гол зорилго нь нарны эрчим хүчийг цуглуулах хавтангуудаас бүрдсэн сансрын станцыг тойрог замд байршуулах.
Эрчим хүчний дотоодын нөөц багатай, нефтийн импортоос бүрэн хамааралтай Япон сэргээгдэх эрчим хүчний технологиор тэргүүлдэг бөгөөд хүлэмжийн хийг эрс багасгах амлалт авсан. Төслийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа Mitsubishi Heavy Industries-ийн эрдэм шинжилгээний багийнхан “Сансарт нарны туяа шиг их зүйл байхгүй. Тойрог замд байрлуулсан хураагуур газар дээрхээс тав дахин богино хугацаанд, төдий чинээ их цэнэг хуримтлуулж чадна. Энэ систем эрчим хүчний хомсдол,дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ. Хуримтлагдсан цэнэгийг дэлхий рүү лазерь болон микро долгионоор илгээх аж.
Японы Сансар судлалын төвийн хэвлэлийн төлөөлөгч Тадашиге Такиа “Сансраас ирэх эрчим хүчийг цуглуулан авах аварга том параболь антенныг тэнгист байрлуулна. Үүнийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр дунд зэргийн атомын цахилгаан станцтай хүчин чадлын хувьд ойролцоо байна. Нэг киловатт/цаг эрчим хүчний үнэ нь есөн иень орчим байхаар тооцсон. Энэ нь одоогийнхоос зургаа дахин хямд юм” гэж AFR агентлагт өгсөн яриандаа дурджээ.
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment