Протасовагийн дэглэм
Энэ дэглэмд дөрвөн долоо хоног шаардлагатай.Эхний 14-16 хоногт бяслаг /тослог багатай/, тараг, ээзгий, хурган гуа зэргээр голлон хооллоно.
Өдөртөө гурван алим, шарсан өндөг 1 ширхэгийг иднэ.
Мөн өдөртөө хоёроос доошгүй литр шингэн зүйл ууна.
Түүний дараахь 15-20 хоногт бяслаг, тараг, ээзгий, хурган гуа зэрэг үндсэн хоолоо багасгаад шувуу юм уу загасны мах 300 граммыг нэмж хэрэглэ.
Дэглэм хоёрдугаар хэсгээсээ эхэлж танд үйлчилж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ дэглэмийг та дагаснаар биеийн эрүүл мэнддээ хор учруулалгүй хурдан түрах боломжтой.
Бейонсын дэглэм
Нэрт дуучин Бейонс Ноулс харин танд “Хамгийн хурдан турах арга бол давсгүй хооллож сурах” гэж зөвлөж байна. Тэрбээр “Угаасаа бидний авч буй хүнсний бүтээгдэхүүн бүрт давс тодорхой тунгаар орсон байдаг. Тиймээс нэмж давслаад байх хэрэггүй. Та таргалъя л гэвэл дээр нь давс нэм” гэж ярьдаг гэнэ.Та авъяаслаг дуучнаас гадна гайхалтай сайхан галбиртай түүний үгийг үнэлж, дагахаар шийдвэл хүнсний бүтээгдэхүүнээ эхэлж жаахан давслаад дараа нь хоолоо бэлдэж эхэл. Харин хоол хийх явцдаа давсалж огт болохгүй гэдгийг л анхаар. Мөн кетчуп, майонез, сүмс зэргээс бүрэн татгалз.
Гэхдээ мах, загасыг давслалгүйгээр хэрэглэж болно. Мөн тос багатай шөл, бага зэрэг талх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг, ээзгийг хэрэглэж болно.
“Хүнсний арван бүтээгдэхүүний дэглэм”
Энэ дэглэм нэг талаар таны хоол бэлтгэх чадварыг дээшлүүлж, шинэ өөрийн гэсэн хоол бэлтгэх боломжийг олгоно.Долоо хоногийн дотор 1.5 кг-ийг гээх боломжтой энэ дэглэмд хүнсний арван бүтээгдэхүүн л орно. Үүнд, алим, байцаа, өргөст хэмх, улаан лооль, мөөг, хоормог, өндөг, тахианы цээж мах, чэс, хурган гуа орно.
Өдөрт хагас кг-аас илүү хоол идэж болохгүй. Гэхдээ энэ хоолонд дээрх арван бүтээгдэхүүн л орсон байх учиртай. Та өөрөө энд л эдгээр бүтээгдэхүүнээс өөрийн дуртай амтаа гаргаж болох юм л даа. Тийм боломж их байгааг танд урьдчилаад хэлчихье.
Хэрвээ зөвхөн энэ арваас та сайхан амт гаргаж, хоолоо зохиож чадахгүй бол сонгино, сармис, ногоон цай, оливын тос /нэг л цайны халбага/, зөгийн бал /нэг цайны халбага/, зүсэм хар талх хачирлаж болно. Ингээд танд хэрэглэж болох бүтээгдэхүүнийг хэлж өглөө. Одоо өөрөө амттан зохиож, тэр амтатныхаа ачаар турах боломж байна. Аль аль талдаа ашигтай боломж. Одоо таны авъяас, тэвчээр л шийдэх хэрэг.
Усан үзмийн дэглэм
Энэ дэглэм ердөө хэдхэн хоногийн дотор хэд хэдэн кг гээх боломж олгоно. Учир нь усан үзэм бол жинхэнэ тос, өөхний дайсан юм. Энэ дэглэмийн дагуу та хооллох бүртээ заавал усан үзэм идэх ёстой.Гэхдээ дэглэмийн үеэр өглөө өдөр, үдэш лимонтой цай ууж, шарсан өндөг, зүсэм талхтай идэх учиртай. Үүнийхээ хамтаар усан үзэм зооглоно.
Ходоод тань өвддөггүй бол үр өгөөж тун сайтай энэ дэглэмийг дагахад буруудахгүй. Харин таны ходоод өвддөг бол энэ дэглэмийг сахих хэрэггүйг анхааруулъя.
Эцэст нь танд анхааруулахад дээрх дэглэмүүдийг чанд сахихаас гадна хөдөлгөөн сайтай байх ёстойг бодолцоорой. Спортоор хичээллэх ч юм уу идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар булчин тань чангарч, эрүүл эрч хүчтэй болно. Эдгээр дэглэм, зөвлөгөөг дагаснаар та толины өмнө өөрийгөө хараад илүүдэл жиндээ санаашран гутрах бус сайхан галбираа бахархан ажих болно гэдэгтээ итгээрэй.
No comments:
Post a Comment