Wednesday, December 2, 2009

Амьдралыг захирагч тоо

Таны амьдралын тоо таны төрсөн он сар өдрийн нийлбэрээс гарч ирэх болно. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж 1 оронт тоо болгох хэрэгтэй. Учир нь зурхайд 1-9 хүртлэх л тоонуудыг хэрэглэдэг байна. Жишээлбэл:

1985 оны 4-р сарын 15-нд төрсөн хүн байлаа.Тэгвэл:

1. 1985-04-15 буюу 1+9+8+5+0+4+1+5=33 гарч байна. Үүнийгээ:
2. 33 буюу 3+3=6 болно. Тэгэхээр уг хүний амьдралын тоо 6 гэсэн үг.





Тэгвэл одоо амьдралын тоонууд маань чухам юу гэж заахыг сонирхоцгооё:

1. Төрөлхийн манлайлагч, ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. 1 үгээр хэлбэл маш зарчимч хүн. Бусдын санал бодол, хандлагыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй, сэтгэл зүрхээ хянаж сурах шаардлагатай хүмүүс байдаг.

2. Эв эе, найрсаг харилцааг эрхэмлэгч боловч, зааж зааварлах тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн, урлагийн мэдрэмж өндөртэй. Гэвч засаршгүй мөрөөдөгч, ажил нь бүтэлгүйтвэл бусдад муухай зан гаргадаг.

3. Их нийтэч, санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндүү итгэмтгий, гэнэн, хардамтгай зантай, үүнээсээ болж алдах нь их байдаг. Бусдад хууртаж, мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг үзэлтэй.

4.Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсч явдгаа сайн мэддэг. Идэвхи өндөр, шийдмэг зантай, сэтгэлд нь ямар 1 зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг, арга барилдаа үнэнч байж чаддаг. Санаснаараа зүтгэдэг чанар нь амжилтын түлхүүр болдог. Сэтгэлийн зовнил, ганцаардлаа өөрөө давахыг илүүд үздэг.


5.Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ "Дон Жуан"-ууд байдаг. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй.


6.Түүнийг алт шиг хүн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай, энэ чанар нь гялалзсан амжилтанд хүрэхэд нь тус дэм болдог. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зантай, хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучилдаггүй талтай.


7.Дур булаам төрхтэй боловч бодлогоширонгуй, ухаалаг хүмүүс байдаг. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид болдог. Сливаа дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын 1. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрүүлдэг.


8.Эрч хүчтэй, хүчирхэг, хатуу чанд хүмүүс. Тэд амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө хүсэл зорилгыг хянадаг байх шаардлагатай. Өөдрөг үзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.


9.Бие даасан, эрэлхэг зоригтой, шийдэмгий хүмүүс. Ямар 1 ажил эрхэлбэл залхмаар яншиж үглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэг журам сайн сахидаг хүмүүс байдаг. Гэхдээ тийм ч эелдэг, ёсорхуу хүмүүс биш.

No comments:

Post a Comment