Агаар дахь хүчлийн хэмжээ ихсэх үед жоомнууд амьсгалахаа больж байсан бол авгалдайнууд нь харин амьгүй болжээ. Тийнхүү амьсгалаа түгжих нь биеийнхээ чийгийг хадгалах гол зорилготой бөгөөд ингэснээр агаарын “дайн” дуустал чийгээ бага багаар гадагшлуулж, амьд үлдэх арга юм байна.
Дэлхийн дулаарлаас үүдэн агаар хуурайшиж буй энэ үед болон ирээдүйд ч эл чадварынхаа ачаар жоом орчинтойгоо дасан зохицож, мөхөх аюулаас аврагдана гэж судлаачид өгүүлжээ. Аюулын үед амьсгалаа түгжиж, биеийнхээ чийгийг хуваарилан гадагшлуулах эл аргыг судалснаар хүн төрөлхтөн ч мөн аврагдах найдвартай хэмээн мөн мэдээлжээ.
No comments:
Post a Comment