Wednesday, December 2, 2009

Нарны шил хэзээ үүссэн бэ


Нүдний шилний гол материал болсон шилийг 4500 жилийн өмнөөс олж нээжээ.Бүр МЭӨ 1000 оны үед томруулагч болгон ашигладаг байсан шилний загварыг Гиритийн малталтаар олжээ.
Гэхдээ одоогийн бидний зүүж хэрэглэдэг нүдний шил анх хаанаас гаралтай, хэрхэн бүтсэн талаар яг батлагдсан түүх байдаггүй боловч 1250-1280-аад оны үед Венециэс үүссэн гэж таамаглаж байгаагийн гол шалтгаан нь 13-р зуунд Венец нь шилэн бүтээгдэхүүнээрээ алдартай байсантай холбоотой юм.


Хамгийн анхны харааны шил нь ойрын хараа муутнуудад зориулагдан гүдгэр хэлбэртэй гарч байжээ.Түүний дараа холын хараа муутай хүмүүст зориулсан хотгор линз бүхий шил 100-аад жилийн хойно бий болжээ. Нүдний шил хөгжсөн түүх маш удаан байгаа биз? Нүдний шилийг зохиогоод 350 жил болсны дараа л нүүрэндээ унахгүйгээр тогтоон барьж чаддаг болгожээ. 1730 онд Эдвард Скарлетт Лондон хотод нүдний шилний байнгын тогтоогчийг зохион бүтээжээ. Уг тогтоогчийг толгойны хэмжээнээс хамаарч хийдэг тул хамар дээр бага дарж, унахааргүй тогтох болжээ.

Ийнхүү хөгжиж буйн хажуугаар нүдний шилний хэрэгцээ хугацаа өнгөрөх тусам улам эрэлттэй болж байсан ном, сонин уншигчдын тоо өссөхийн хэрээр нүдний шил тансаг хэрэглээ байхаа больж чухал шаардлагатай зүйл болж хувирчээ.
Нүдний шилний анхны дэлгүүр 1783 онд Филаделфид нээгдсэн байна. Францис Мак Аллистер дэлгүүртээ сагсан дотор шилээ хийдэг байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь нэг нэгээр зүүж үзээд өөртөө тохирсныг авдаг байв.
Шилний талаарх түүх иймэрхүү замналтай байдаг бол нарны шил хэрхэн үүсэн нь бас л сонирхолтой байх нь мэдээж.
Бидний өдөр тутамдаа зүүж явдаг нарны шил нь эртний Ром, Хятадаас үүсэлтэй гэнэ. Түүхэнд өгүүлснээр Ромын эзэн хаан Неро гладяторуудын тэрхүү хүчтэй тэмцлийг үзэж баясах маш дуртай байсан бөгөөд тэдний гял цал төмрөн, оруулгатай хувцас хэрэгслийг өдрийн нарны гэрэлд харахын тулд байгалийн төрөл бүрийн өнгөт чулуун шилийг ашигладаг байсан гэнэ.
Харин хятадууд манай эриний 12-р зуунд анх хэрэглэжээ. Галын утаагаар харлуулсан уг нүдний шил нь харааг засах зорилготой биш байв. Мөн нарнаас хамгаалах ч гэсэнгүй. Хятадад шүүгч зэрэг хүмүүсээс эхлээд хаа сайгүй нүдээ бусдад харуулахгүй, санаа бодол нь нүдээр дамжин илрэх вий гэсэндээ энэ бараан өнгөтэй шилийг зүүдэг байв.
1430 онд Италид хүний нүдэнд тохирсон одоогийн нүдний шилний загвар зохион бүтээгджээ. Яг энэ үеэс жилээс жилд бага багаар шилний загвар засагдсаар нарнаас хамгаалах шилний хэлбэр хийгдсэн.
Түүнээс хойш 18-р зууны дунд үед James Ayscough шилний линзийг бууралттай болгож,шилний өнгийг цэнхэр,ногоон болгох туршилт явуулсан нь үнэхээр гайхалтай шинэ дэвшилт болжээ.
Энэ мэтчилэн 19- зууны сүүл 20-р зууны эхэн үеээс нарны шил өдөр өдрөөр шинэчлэгдэн зөвхөн нарны шилний загварыг урладаг мэргэжилтэнгүүд ар араасаа төрөн гарсаар өнөөдрийн түвшинд хүртлээ хөгжжээ.

No comments:

Post a Comment