Wednesday, December 2, 2009

Нүдний шил

Нүдний шил нь хүрээ ба линзээс тогтдог. Нүдний шилний хүрээний загварыг дэлхийн хамгийн шилдэг дизайнерууд бүтээдэг билээ. Орчин үед нүдний шил нь хэрэглэгчдиин хамгийн чамин тансаг гоёл чимэглэлийн зүйл бопон хувирсан. Нүдний шилний хүрээг төмөр, хуванцар, сайжруулсан металл, ган, титан гэх мэт олон төрлийн материалаар хийж болдог.
Нүдний шил болон линзийг үйлдвэрлэгдсэн материалаар нь шилэн ба пластик гэж үндсэн хоёр хэсэгт хуваана. Дээхнэ үед ганцхан шилэн линз үйлдвэрлэгдэж байсан бол орчин үед шинжлэх ухаан техникийн хөгжлийн үр дүнд органик аргаар шилнээс давуу чанартай олон төрлийн пластик линз гарган үйлдвэрлэж олон сая хэрэглэгчид энэхүү линзийг илүүд үзэх болсон.
Пластик линзний төрөл:
1. Hardresin |CR-39| линз нь хамгийн өргөн хэрэглэгддэг пластик линз юм. Шилэн линзтэй харьцуулбал хагарах нь бага. Мөн хөнгөн, зүүхэд эвтэй, ямар ч өнгөнд хувиргаж болдог зэрэг давуу талуудтай.
2. Гэрлийн ойлтын эсрэг хамгаалалттай шүүлттэй пластик линз. Энэ линз нь policarbona материалаар хийгдсэн линзийг дээрээс нь олон давхар нимгэн үе хажуудавхаргаар бүрэх маягаар хийгдсэн байдаг. Өдгөө хөгжингүй орнуудад өргэн хэрэглэж байгаа линз. Энэ линзийг зүүвэл танд ямар ач тустай вэ?

-Компьютерийн туяанаас хамгаална.
-Нүдний ядаргааг багасгана.
-Гэрлийн гялбааг багасгана.
-Шөнийн харааг сайжруулна.
3. Polarized буюу гэрлийн хугаралын туйлшралын тюрэг линз. Энэ нь жинхэнэ нарны шил юм. Мөн жолоочийн шил гэжхэлжч болно. Энэ Линз гэрлийн туйлршралын буюу ойлтын гялбааг бууруулна. Жишээ нь усанд ойсон гэрэл, толинд ойсон гэрэл, цасанд ойсон гэрлийг зуун хувь бууруулдаг. Энэ шилийг хурдны спортын тамирчид болон жолооч загасчид маш өргөн хэрэглэдэг. Үүний ачаар замын осол аваар мэдэгдэхүйц багассан байна.
4. Photocromic буюу хамелеон линз. Энэ линз хурц нартай үед тод өнгөнд хувирч гэрэл багатай газар өнгө нь багасан цайдаг. Найрлагадаа. мөнгөний орцтой. Энэхүү линз нь манай орны нөхцөлд их тохиромжтой. Сүүлийн үед давхар шүүлттэй хамгаалалттай хийгддэг болжээ.
5. Мөн контакт линз буюу нүдэн дотроо байрлуулдаг линзийг сүүлийн үед залуус их хэрэглэж болов. Бүх төрлийн харааны, мөн өнгө өнгийн контакт линз худалдаалагдах болжээ. Контакт линзний давуу тал заавал нүдний шил зүүх албагүй болоход оршино. Өөрт эвтэйн хажуугаар нүдний өнгөө өөрчилж гоёх боломжтой.

No comments:

Post a Comment