Wednesday, December 2, 2009

Хүний томуу H1N1

Хүний томуугийн цартахлын А хүрээний H1N1 вирүсийн халдвар лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 792, хөдөө орон нутагт 363, нийт 1155 боллоо. Мөн гахайн ханиадаар 22 хүн өвчилж нас барсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Үүнээс Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт тав, Дорноговь аймагт хоёр, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр нэг хүн нас баржээ.

Хамгийн харамсалтай нь өнгөрсөн мягмар гаригаас хойш бараг өдөр бүр нэг хүн уг өвчний улмаас хорвоог орхиж байгаа аж.

Мөн манай улсын бүх аймагт хүний томуугийн цар тахлын A хүрээний H1N1 вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Үүнд Архангайд 13, Баян-Өлгийд тав, Баянхонгорт гурав, Булганд найм, Говь-Алтайд нэг, Говьсүмбэрт 25, Дархан-Уулд 26, Дорноговьд 28, Дорнодод 19, Дундговьд ес, Завханд 23, Орхонд 28, Өвөрхангайд 56, Өмнөговьд зургаа, Сүхбаатар ес, Сэлэнгэд 30, Төв аймагт 19, Увст 16, Ховдод 27, Хөвсгөлд нэг, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт нийт 19 мянга 467 хүн амбулаториор үйлчлүүлснээс 878 буюу 45 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байсан аж.

No comments:

Post a Comment