Хувцас таны өмнөөс ярьдаг гэвэл та яах вэ? Тэд хэзээ ч дуугүй байна гэж үгүй. Таныг юу өмссөнөөр тань таныг хэн бэ гэдгийг хэлж болдог. Тиймээс хэрвээ та удирдах ажилтан эсвэл ажил хэргийн уулзалт, ажилд орохоор ярилцлагад орох, бизнесийн шийдвэрийн талаар хэн нэгэнд нөлөөлөхийг хүсэж буй бол юуны өмнө хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй юм. Бид уулзалт хийж буй хүндээ эсвэл шийдвэр гаргах гэж буй хүнд өөрт ашигтай байдлыг бий болгох, тухайн хүнд нөлөөлж, өөрийхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Тэгвэл үүнд хувцаслалт тань танд маш сайн тусална гэж хэлмээр байна.
Тэгвэл эмэгтэй хүн яаж хувцаславал амжилттай байж чаддаг юм бол оо?
Та анх танхимд, өрөөнд ороход л таны гадаад үзэмж тань танаас түрүүлээд ярьж эхэлсэн байдаг.
Анх таныг хараад төрж болох сэтгэгдлүүд:
• Таны чадвар
• Туршлага
• Мэдлэг
• Найдвартай байдал
Сайн, зөв хувцаслалт нь зөвхөн таны талаар мэдээлэл өгөөд зогсохгүй тухайн харилцаж буй хүмүүсийг идэвхжүүлдэг байна.
Тэгвэл хэрхэн зөв хувцаслах вэ?
1. Таны уулзалт хийх гэж буй байгууллагын тань соёл нь ямар байх, таны тэнд гүйцэтгэх үүрэг зэргээс хамаараад та хувцаслалтаа сонгох ёстой. Жишээ нь хүмүүсийн өмнө илтгэл тавих, эсвэл зүгээр нэг уулзалт байж болно. Та энэ бүгдээс хамаараад хувцаслалтаа сонгох ёстой.
2. Ер нь бизнест таны хувцаслалт анхаарал татахуйц, анхаарал сарниулахуйц байх ёсгүй юм. Харин таны хувцас анхаарлыг таны нүд, болон нүрлүү хандуулж байх ёстой юм. Та ярилцаж буй хүнийхээ нүдрүү харах аваас хүмүүстэй илүү сайн харилцаж, тэд таныг сайн сонсдог. Гэтэл хэрвээ та хумсаа улаанаар будаж, хамартаа бөгж зүүсэн бол таныг сонсох биш харин таны хамарлуу л харах болно. Мөн хар пиджак доор цайвар өнгийн цамц өмсөх аваас хүний нүүрийг илүү цайлгаж, нүүрийг гэрэлтүүлдэг байна. Мөн улаан өнгө орсон хүзүүний алчуур зүүх нь хүмүүсийн анхаарлыг тандээр татдаг.
3. Хүнийг сайн хувцасласан байна уу гэдгийг мэдэхийн тулд гуталруу нь хар гэж хүмүс ярьдаг. Сайн, элэгдээгүй савхин гутал ямар ч тохиолдолд хүнийг мэргэжлийн харагдуулдаг байна. Мөн энгийн өнгөтэй ба явахад ямар нэг аюулгүй байх ёстой юм. Хамгийн гол нь цэвэрхэн тоос шороогүй байх.
4. Мөн үнэртэн түрхэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ та үнэртэн түрхэх хэрэгтэй гэж бодож байвал холын зайнаас үнэртэхээр түрхэж болохгүй. Хэн нэгэн гаднаас орж ирээд таныг тэнд байгааг үнэрээр тань мэдэх ёсгүй юм. Мөн үнэртэн анхаарал сарниулдаг гэдгийг санаарай.
5. Хэрвээ өсгийтэй гутал өмсөх гэж буй бол хар эсвэл биений өнгөтэйг өмсөөрэй.
6. Тод өнгийн ээмэг бөгж, хэтэрхий олон товчтой цамц, хуниастай цамц, хэтэрхий өндөр өсгий, хэтэрхий их нүүрний будаг зэргээс татгалзах хэрэгтэй. Бизнесийн болон албан ёсны уулзалтын үед таны нүүр будсан гэж мэдэгдэхээргүй байх ёстой байдаг. Хэрвээ та ээмэг зүүж байгаа бол том ээмэг зүүж болохгүй.
7. Та уулзалтын үед бүх анхаарлыг тандээр, таны ярьж буй зүйлдээрээ хандуулах ёстой байдаг. Тийм учраас ямар нэг хэрэггүй үйлдлүүдээс татгалзаарай. Жишээ нь үсээ оролдох, ээмгээрээ тоглох...
8. Битгий бээлий өмсөөрэй. Энэ хамгийн тэнэг сонголт байх болно. Мөн туранхай харагдах гэж байна гээд барьсан хувцас өмсөж болохгүй. Хамгийн гол нь та чөлөөтэй хөдөлж байх ёстой.
9. Юбка бол эмэгтэй хүнийг мэргэжлийн харагдуулдаг гол зүйл гэж болно. Гэхдээ юбка тань өвдөгний хавьцаа, эсвэл жоохон дээр эсвэл доор байхад болно. Хэтэрхий богино байж болохгүй.
10. Эцэст нь та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
• Энэ уулзалтын зорилго нь юу билээ?
• Би хувцаслалтаа юунд тохируулах ёстой вэ?
- Компанидаа юу?
- Байгууллагадаа юу?
- Өөртөө юу?
Хувцасаар нь угтаж, оюунаар нь үддэг.
No comments:
Post a Comment