Хорт хавдар тусахаас хэрхэн сэргийлэх вэ? Мэргэжилтнүүд дараах зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлсэнээр хорт хавдар тусах магадлалыг бууруулах боломжтойг зөвлөсөн байна.
Урьдчилан сэргийлэх
1. Аль болох жин багатай байх
2. 30 минут тутамд идэвхтэй хөдөлгөөн хийж байх
3. Сахар ихтэй ундаа, калори ихтэй хоол хүнснээс татгалзах
4. Шим тэжээл ихтэй хоол хүнс, жимс ногоо сайн идэх
5. Улаан махнуудаас татгалзах, аль болох бага мах идэх. Мөн боловсруулсан махан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх.
6. Архины төрлийн зүйлсийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх
7. Давсыг ихээр хэрэглэхгүй байх, давс ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
8. Анх төрсөн хүүхдийг 6 сар хүртэл нь хөхний сүүгээр хооллох нь хожим хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг аж.
9. Витамин Д г хэрэглэх. Витамин Д нь хэдэн төрлийн хорт хавдар тусахаас хамгаалдаг байна.
10. Тамхи татахгүй байх. Тамхинаас үүдээд 10 гаруй төрлийн хорт хавдар үүсдэг байна.
11. Олон төрлийн хоол хүнс идэх. Хүн ер нь бүх төрлийн хоол хүнсийг идэж байж бүх хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаг байна. Далайн гаралтай, тарьж ургуулсан, амьтны гаралтай, байгалийн гаралтай гээд бүх л төрлийн хоол хүнсийг хэрэглэх.
12. Нарнаас хамгаалах. Одоо үед арьсны хорт хавдарууд ихээр бий болсон. Тиймээс аль болох биеэ өдрийн халуун наранд ил гаргахгүй байх, харин өглөөний наранд биеэ ээж байх нь сайн байдаг.
13. Дархлаагаа сайжруулах. Хүний биеийн дархлаа сайн байх тусам өвчин тусах магадлал төдий чинээ багасдаг. Дархлаагаа сайн байлгах үүднээс витамин хэрэглэж, биеэ байнга хөдөлгөж байх нь зөв.
14. Мэдээж хамгийн чухал зүйл бол байнга шинжилгээнд хамрагдах. Жилд нэг удаа заавал бүтэн биеийн шинжилгээ хийлгэж байх нь хорт хавдар тусахаас сэргийлж, хорт хавдарыг эрт мэдэхэд тусална. Хорт хавдарыг эрт оношлох тусам эдгэрэх магадлал нь их байдаг юм.
15. Удмын эрүүл мэндийн түүхийг мэдэх. Хорт хавдар удамших тохиолдол байдаг. Тиймээс таны удамд хорт хавдар тусаж байсан удаа бий бол тухайн хорт хавдарын эсрэг арга хэмжээ авах, шинжилгээнд хамрагдах нь зөв.
No comments:
Post a Comment