Бямба гаригт одоогоос таван жилийн өмнө Энэтхэгийн далайд болсон цунамид өртөж нас барсан болон сураггүй алга болсон 220 мянган хүний дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Ёслол Индонезийн хамгийн их гамшигт өртсөн муж Асихт болсон байна. Тус мужийн нийслэл Банда Асихт хотын далайн боомтонд болсон ёслолд 3000 мянга орчим хүн оролцжээ. Оролцогчид Коран судраас уншиж, мөргөл үйлдсэн байна. Цунамид хамгийн хүчтэй өртсөн Асих мужид гудамж, байшингуудыг дахин сэргээх ажлууд хийгдэж, бараг дууссан аж. Тиймээс гадны тусламжийн байгууллагуудын ажилчдыг тус мужаас эргүүлэн татаж эхэлжээ. Гэтэл энэ нь бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Эдийн засаг уналтад орж, ажилгүйдэл ихсэх хандлагатай байгаа юм. Ёслолын үеэр тус улсын дэд ерөнхийлөгч Бойдионо бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийн баялгаа ашиглах нь зүйтэй хэмээжээ. Асих мужийн бус нутаг байгалийн нөөц арвинтайгаараа алдартай.
Мөн ёслолын үеэр нутгийн оршин суугчид цунамийн хор уршиг, өөрсдийн хүүхдүүдээ алдсан гашуун дурсамжийг хэзээ ч мартаж чадахгүй хэмээн эмгэнэл илэрхийлсэн аж. Харин зарим нь муж нутгаа удахгүй хөгжих болно хэмээн найдаж буйгаа хэлсэн байна.
Дурсгал хүндэтгэх ёслол Асих муж даяар бүтэн өдөржин болжээ.
No comments:
Post a Comment