Хатуу диск буюу хааяа Hard Drive гэж нэрлэгддэг, компьютер доторх үндсэн хадгалалтын бүрэлдэхүүн юм. RAM-тай адилгүй байнгын санах ой гэж хэлж болно. Хатуу дискгүйгээр компьютер тань ажиллахгүйтэй адил үйлдлийн системгүйгээр ямар нэгэн програмгүйгээр хатуу диск ажиллах боломжгүй юм.
Хатуу диск нь дугуй хатуу дискийг мэдээллийг хадгалахдаа хэрэглэдэг. Хадгалалтыг хийхэд тольтой адилхан дугуй диск нь цэвэрхэн толбогүй байх хэрэгтэй байдаг. Энэхүү дугуй диск нь төмрөн хайрцган дотор байдаг учир нь агаарын тоос тортог нь хатуу дискийг амархан гэмтээх аюултай байдаг.
Дээрх зурагнаас та бүхэн хатуу дискний үндсэн зохион байгуулалтыг харж болно.
Хатуу диск хэрхэн мэдээллийг хадгалан авдаг вэ?
Дугуй диск бүр дээр нарийн давхарга бүхий плёнк байрладаг. Хатуу диск дээр мэдээллийг хадгалах үйл явц нь кассетан дээр дуу хуулахтай ер нь ижилхэн. Мэдээллүүд нь 1 болон 0 гэсэн хэлбэртэй хадгалагддаг. Энэхүү хоёр оронтой тоо нь олон өөр байрлалтайгаар хадгалагдах нь өөр өөр шинж чанартай хадгалалтыг хийх жишээтэй. Энэ нь хатуу дискийн толгойн хэсэгт уншихад мэдээлэл гарч ирэн дэлгэцэн дээр уншигддаг.
Файлын систем
Файлын систем гэдэг нь хатуу диск нь мэдээллийг хэрхэн хадгалж байгаа зам гэж хэлж болно. Хамгийн нийтлэг байдаг файлын систем бол FAT16 байдаг бөгөөд ихэвчилэн хуучны компьютерууд дээр байдаг. Мөн FAT32 болон NTFS юм. FAT гэсэн нь File Allocation Table буюу монголчилбол Файл хувиарлалтын хүснэгт гэсэн үгийн товчлол юм. FAT болон NTFS нь хоёулаа давуу тал, дутагдалтай талтай байгаа. FAT16 нь маш хязгаарлагдмал файл систем бөгөөд мэдээллийг хадгалах арга зам нь үр дүнтэй байж чаддаггүй, файл болгон 32Kb группийн хэмжээг эзэлдэг. Энэ нь FAT16 системийн хамгийн бага хэмжээний зай байдаг байна.
Мөн энэхүү файлын систем нь хамгийн дээд талдаа 2Гега-гийн хатуу дискийг хэрэглэдэг. FAT 32 нь группийн хэмжээг 4kb болгон асуудлыг шийдсэн ба энэ нь нилээдгүй их хэмжээ юм. Түүнчлэн хатуу дискийн хэмжээн үзүүлэлтийг 2 террабйаь болгон өргөжүүлсэн. NTFS нь ямар ч FAT файлын системтэй харицуулсан хамаагүй сайн үзүүлэлттэй байдаг. Жишээ нь гэхэд группийн хэмжээг 512bytes болгосон нь хатуу дискэн дээр дэмий зарцуулагдах зай бараг байхгүй гэсэн үг юм. NTFS нь мөн файлын алдагдалтын эсрэг аюулгүй байдлыг хангасан.
Хатуу дискийн хурдыг хэмжих нь:
Хатуу дискийн хурдыг хэмждэг нилээдгүй олон арга байдаг. Үндсэн хэмжих үзүүлэлт нь мэдээллийг дамжуулах дээд хурд, толгойн эргэх хурд, мөн мэдээлэл хайх хурд байдаг.
Мэдээллийг дамжуулах дээд хурд: Секундэд мэдээлэлийг дамжуулах дээд хурдны үзүүлэлт юм. Хатуу дискийн нийтлэг төрөл бол ATA форматтай ирдэг. АТА100 буюу секундэд 100 Мегабайтын мэдээлэлийг дамжуулдаг. Үүнтэй адил АТА66 диск нь секундэд 66 Мегабайтын мэдээлэлийг дамжуулах чадвартай байна гэх мэтчилэн үзүүлэлттэй байдаг.
Толгойн эргэх хурд: Энэ нь нөгөө хочр үзүүлэлтээ бодвол арай энгийн байдаг. Толгойн хурд хэдий чинээ хурдан байна дугуй дискэн дээр мэдээллийг төдий чинээ хурдан бичнэ гэсэн үг юм.
Мэдээлэл хайх хурд: Энэхүү үзүүлэлт нь дугуй дискэн дээрээс танд хэрэгтэй мэдээллийг олж хайж гаргах дундаж цагийн үзүүлэлт байх юм. Богино хугацаанд мэдээллийг гаргаж ирэх нь илүү сайн гүйцэтгэлийг үзүүлэх нь мэдээж юм.
Дискийн хуваалт:
Бүх төрлийн Windows нь диск хуваагчтай ирдэг. Гэхдээ яг хуваалт гэж юу юм вэ? Ерөнхийдөө өдөр тутмын шинэ файл үүсгэх, хэрэглэгдэхгүй болсон файлыг устгах зэргийг дискийн өөр өөр хэсэгт хадгалан хийх, түүний үйл ажиллагаа нь тус тусдаа байхаар тохируулагдахыг хуваалт гэж нэрлэж байгаа юм. Файлуудаа хуваан дискийн хуваалт хийх нь түүний үйл ажиллагааны хурдыг сайжруулдаг.
Холболтын төрлүүд:
Хатуу дискийн 3 үндсэн холболт байдаг. IDE (эсвэл ATA) SCSI болон Serial ATA нэр юм. Хамгийн нийтлэг байдаг нь IDE бөгөөд 80 эргэлттэй, хамгийн энгийн байдлаар эх хавтанд тань холбогддог. Энэ төрлийн холболттой хатуу дискийг буруу сонгож авна эсвэл эх хавтанд таарахгүй байна гэсэн ойлголт бараг байхгүй гэж болно. SCSI нь эх хавтанд суулгдахдаа нэмэлт хардверийг шаарддаг. Мэдээж энэ нь IDE-ийг бодвол хурдан боловч илүү үнэтэй байдаг. Сүүлд дурьдсан холболтыг төрөл болох Serial ATA нь шинэ төрөл бөгөөд паралель мэдээлэл дамжуулалтыг агуулдаг. Тиймээс хурдгы хувьд үнэхээр гайхалтай байдаг билээ.
Та бүхэнд хатуу дискний талаарх анхан шатны мэдлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment