![]() Энэ үеэр Улсын болон Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд мэргэжлийн байгууллагуудын ур чадварт үнэлэлт дүгнэлт өгснөөс гадна хэвлэл, мэдээллийнхэн, жирийн иргэд үзэж сонирхсон юм. Үзүүлэх сургуулийн дараа мэргэжлийн албадын дарга нар Нийслэлийн Онцгой комиссын дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад гамшгийн үед ажилласан дүнгээ илтгэж, үүрэг даалгавар авсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр үзүүлэх сургуулийг дүгнэж хэлсэн үгэндээ, газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог нийслэлийн хувьд мэргэжлийн албадынхаа бэлэн байдал, хүчин чадлыг шалгасан өргөн хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулсан нь цаг үеэ олсон ажил болсныг онцлон тэмдэглээд цаашид ийм төрлийн сургалтыг үе шаттайгаар иргэдийн дунд зохион байгуулж, гамшгийн үед иргэд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдсан байна. Мөн энэхүү үзүүлэх сургуулийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, ялангуяа газар хөдлөлтийн үед ажиллах төлөвлөгөөнд тодотгол оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо |
Saturday, April 3, 2010
Улаанбаатарын мэргэжлийн байууллагууд бэлэн байдлаа шалгуулаа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment