Saturday, April 3, 2010
Медведев япончуудад сануулга өгөв
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Япон, Серб, Молдав, Марокка, Швейцар, Франц, Латви, Бруней, Коста-Рика, Сьерра-Леон, Лаос, Джибути зэрэг 12 орны саяхан томилогдсон элчин сайдыг хүлээн авч уулзсан байна. Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ гардуулсаны дараа Медведев Оросын олон улсын тавцан дээр барьж буй бодлогын талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр Молдав улсад болсон сонгууль эмх замбараагүй байдлаар дууссаныг сануулаад, бид тус улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх гэсэн оролдлогыг хэрхэвч гаргуулж болохгүй гэж хэлсэн байна. Медведев орос хэлтэн иргэдээс өөрсдийн хүний эрхийг хөсөрдүүлж байна гэж байнга гомдол гаргадаг Латви улстай яриа хэлэлцээ хийх боломж байгааг дурдаад харин Японы элчин сайдад хатуухан үг чулууджээ. Тэрбээр “Саяхан Японы түншүүд Курилийн арлууд дахь Оросын тусгаар тогтнолыг үгүйсгэх хэд хэдэн оролдлого хийснийг дуугүй өнгөрч чадахгүй” гэжээ. Дашрамд дурдахад, тус хоёр улс дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгийн талаарх энхийн гэрээг өнөөг хүртэл батлаагүй юм. Япончууд ОХУ-ын мэдэлд байгаа Өмнөд Курилийн арлуудыг авахыг хичээсээр байна
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment