Saturday, April 3, 2010

Амжилттай хөрөнгө оруулалтын арван алхам

investment Та жижиг том ямар ч хэмжээний хөрөнгө оруулагч бай хамаагүй эдгээр алхам тус болох болно.

Алхам 1. Үдэшлэгт хамгийн түрүүнд ирээд харин хамгийн сүүлд яв.
Өөрөөр хэлбэл аль болох түргэн хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалтынхаа үр дүнг үзэхийн тулд эцэст нь хүртэл тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа танд хайр хишгээ харамгүй өгөх болно.

Алхам 2. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээг байнга ихэсгэ.
Сар бүр хөрөнгө оруулалтынхаа мөнгөний дүнг бага ч болов нэмэгдүүл.

Алхам 3. Хөрөнгө оруулалтынхаа хүрээг тэл.
Мөнгөө аль болох хурдан эргүүлэн олж авах зүйлд хөрөнгө оруулах нь ашигтай. Гэвч урт удаан хугацаатай асар их өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг ч бас мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн ганцхан зүйлийг дагнах биш өргөн хүрээтэй байж сурах нь чухал юм.

Алхам 4. Төлөх ёстой бүхнээ төл.
Нийгмийн даатгал, татвар гээд төлөх ёстой бүхнээ хойш бүү тавь. Эдгээрийг алдалгүй төлж байх нь та ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Алхам 5. Модноос унавал баавгайд баригдана шүү!
Мөнгөө алдахаасаа айгаад хувьцаа эсвэл ямар нэгэн хөрөнгөө хямдхан зарж болохгүй. Зах зээлийн хямралд тодорхой цаг хугацаа байдгийг түүх бидэнд харуулдаг. Зах зээл бол таныг модноос унагахыг хүсч буй баавгайтай адил юм. Амархан бууж өгч хэзээ ч болохгүй.

Алхам 6. Тогтвортой байх.
Хөрөнгө оруулахаар шийдсэн мөнгөнийхөө хэмжээг үр дүнг нь үзтэлээ тогтвортой барих хэрэгтэй. Зах зээлийн ханшинд өөрчлөлт орох үед мэдээж хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бас уялдуулах нь зүйтэй. Гэхдээ зах зээл эргээд урьдныхаа хэвэнд ороход та ч бас анх тогтоосон хэмжээгээ барьж сурах хэрэгтэй.

Алхам 7. Гайхамшигт бүү найд.
Хөрөнгө оруулалт бүр тань сэтгэлчлэн бүтэх албагүй. Зарим нь бодсоноос бага ашиг өгч болох юм. Гэхдээ та тогтвортой байж чадвал жилийн эцэст үр дүнд хүрэх нь лавтай. Өөрөөр хэлбэл гэнэтийн гайхамшиг биш, тооцоотой, тогтвортой хөрөнгө оруулалтанд найд.

Алхам 8. Зарж үрэх биш харин худалдан авч хадгалах замыг сонгож байх.
Хувьцаагаа жил болгон зарж өөрчлөх хэрэггүй. Түрүү жилийн огцом үнэд хүрсэн хувьцааг худалдан авахын тулд танд тогтвортой ашиг өгч байсан хувьцаагаа зарах нь тийм ч ухаалаг алхам биш.

Алхам 9. Долоо хэмжиж нэг огтол.
Нарийн судалж тооцоолохгүйгээр ямар ч зүйлд хөрөнгө оруулж болохгүйг та ч сайн мэдэх бизээ. Ямар нэгэн гэнэтийн зүйлд хөрөнгө оруулмаар санагдаад болохгүй бол ядаж эргээд хохиролоо төлж барагдуулж чадахуйц хэмжээний мөнгө гаргах ёстойгоо мартаж болохгүй шүү.

Алхам 10. Мэргэжилтнүүдийн зөвөлгөөг ав.
Та өөртөө нэг л итгэлгүй байвал гадны зөвөлгөө авах нь зөв. Мэргэжлийн зөвлөгөө авахын тулд багахан мөнгө зарцуулна. Харин ашиг тус нь асар их юм. Ер нь мэргэжлийн зөвөлгөө авах болон судалгааны тайлан тооцоог харж байж шийдвэр гаргадаг заншилтай болоход буруудах юу байна.

No comments:

Post a Comment