Тэгвэл бид хэнд ямар өнгийн сарнай өгөхөө төдийлөн сайн мэдэдгүй. Яагаад гэвэл сарнайн өнгө бүр нь өөр өөрийн гэсэн утга санааг агуулсан байдаг байна.
Улаан сарнай

Яагаан сарнай
Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна. Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна. Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг байна.Гэхдээ улаан сайрнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг.
Гэхдээ ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг. Жишээ нь:

Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна.
Шар санай
Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог.
Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг.
Гэсэн хэдий ч нэг хэсэг шар сарнайг сөрөг байдлаар бодож байсан үе бий. Шар сарнайг атаа хорсол, бүтэлгүй хайрыг өгүүлдэг гэсэн бодолтой хүмүүс их байсан ч энэ нь цаг үе өнгөрхийн хэрээр замхран

Та хэрвээ сэтгэл санаа нь гундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг хүнийг хөгжөөж эрч хүч өгдөгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.
Цагаан сарнай
Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм.
Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг.

Улбар шар сарнай

Мөн улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.
Лаванда буюу чирнээлэн ягаан сарнай
Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг.
Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартадгүй гэж ярих нь байдаг.

No comments:
Post a Comment