Tuesday, December 8, 2009

Ус хөгжим сонсдог. Та итгэх үү?


Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ билээ. Дэлхий дээрх ургамал амьтан бүгд уснаас үүдэлтэй. Хүний биений 70% нь ус байдаг.
Хүн 6 долоо хоног хоолгүй байж чаддаг бол усгүйгээр 7 хоног л амьдарч чадна. Яагаад гэвэл бүх биений хэсэг бүр усаар тэжээгдэж байдаг. Мөн ус тураадаг, эрүүлжүүлдэг гээд л олон зүйл ярьдаг.

Дээр бичсэн зүйлүүд бол хүн бүрийн сонсож заншсан, бараг бүх хүн л мэддэг зүйл байгаа байх.
Гэтэл бид үнэндээ усны ид шийдийн талаар бараг юу ч мэдэхгүй байна гэвэл хэлстэхгүй байхаа.
Ус ганцхан амны цангаа тайлахад л хэрэгтэй гэж үү? Үгүйэ.
Тэгвэл одоо танд маш сонирхолтой зүйл хэлэх гэж байна.

Ус хөгжим сонсдог. Та үүнд итгэх үү?
Итгэх л болж дээ. Ус үнэхээр хөгжим сонсдог гэдгийг эрдэмтэд баталсан байна. Харин тэд классик ,сонгодог хөгжим сонсох их дуртай. Харин рок зэрэг хүнд төрлийн хөгжим сонсох их дургүй гэнэ.
Эрдэмтэд энэ тухай судалгаа хийхээр шийдэцгээсэн нь олон талын хүчин зүйлээс болсон. Та рок шоунуудыг харсан байх. Хар хувцас өмсөж, үсээ ургуулан, нүүрээ аймар болгон буддаг.
Рок шоунд очсон хүмүүс хяналтаа алдсан мэт үсчин цовхчиж, уур хилэнтэй болсон байдаг.
Яагаад тэгдэг юм бол гэж та бодож үзсэн үү? Хүний биений 70% уснаас тогтсон байдаг. Тэгвэл энэ байдалд ус нөлөөлж байгаа юм биш гэж эрдэмтэд бодсон хэрэг.
Тэгвэл эрдэмтэд хөгжимд дуу сонсуулжээ. Энэ нь зүгээр л аяганд ус хийгээд хажууд нь дуу тавьсан хэрэг.
Ус өөрийн гэсэн бүтэцтэй байдаг. Тэгвэл усанд дуу сонсуулсаны дараа бүтцийг нь харахад усны бүтэц өөрчлөгдсөн байсан байна.
Рок дуу сонсуулсаны дараа усны бүтэц хар бараан, хааш яааш тарсан,ямар ч бүтэц зохион байгуулалтгүй болсон байв. Харин классик,сонгодог дууг сонсуулахад бүтэц нь яг л албаар хийсэн мэт ойлгомжтой, сонирхолтой гоё хэлбэр бүхий болсон байжээ.
Эндээс дүгнээд хүн усаар тэжээгддэг учир хүний биендэх усаар нь дамжин рок хөгжим хүмүүсийн зан чанар байдалд нөлөөлдөг гэж нотолсон байна.
Тэгвэл классик хөгжим сонсох үед хүний бие амарч тайван байдалд ордог гэсэн байна. Тэгвэл ус хөгжим сонсдог болж таарлаа.

Тэгвэл ус үг сонсох уу? Сонсдог.
Ус өөртөө муу энергийг сорж авдаг гэж хүмүүс ярьдаг. Тийм ч учраас гэр бүлд хэрүүл маргаан гарвал аяганд ус хийж тавь гэж хэлдэг байх л даа. Яагаад гэвэл ус өөртөө тэр муу энергийг сорж авдаг гэсэн үг. Тэгвэл та үүнийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлээд аваарай.

Мөн эрдэмтдийн гаргаж ирсэн бас нэг зүйл бол та усыг уухдаа бодлоо удирдах ёстой байдаг ажээ. Яагаад гэвэл та ус уухаасаа өмнө өөртөө “Энэ ус их цэвэрхэн. Шинэ ус байна. Энэ ус миний биенд хэрэгтэй” хэмээн хэлж уух аваас тухайн усны бүтэц мөн өөрчлөгдөж, байгаа байдлаасаа илүү их үр шимтэй болж танд нөлөөлдөг байна.

Яагаад вэ? Бид карантны усаар цай чанаж, хоол хийдэг. Гэтэл бидний ууж байгаа ус маань үхмэл ус байдаг. Яагаад гэвэл усыг анх байгалиас авах үед ус амьд байдаг гэнэ. Харин усыг шүүж, цэвэрлэж, олон сувгаар дамжуулах үед усны бүтэц өөрчлөгдөж, эцэст нь бидэнд ирэхдээ үхмэл болж ирдэг байна. Тийм учраас нохой карантны ус болон байгалын ус 2оос байгалын усыг нь үргэлжид сонгож уудаг.
Тэгэхээр нэгэнт бид үхмэл ус ууж байгаа юм чинь дээр хэлсэнээр бодолдоо усыг сайнаар төсөөлж уух аваас илүү цэвэр сайн ус уух болно гэсэн үг юм.
Дээр хэлсэн зүйлийг дүгнэж хэлэхэд та ууж байгаа усаа уухаасаа өмнө залбирч, сайхнаар төсөөлж байх аваас усны танд үзүүлэх нөлөө сайн байдаг. Мөн усаар дамжуулаад сэтгэл санаагаа хүртэл өөрчилж болдог байна.

No comments:

Post a Comment