Tuesday, December 8, 2009

Хахир хүйтнийг эрүүл давах чиний арьс

Хүйтэн сэрүүний улиралд хүний биеийн цусны судаснууд эрс нарийсдаг. Үүний улмаас арьсны тэжээллэг чанар нь муудаж, хүний арьсны өөрийгөө хамгаалах чадвар нь илт буурдаг аж. Ийм болохоор хүйтэн сэрүүний улиралд арьс их арчилгаа их шаарддаг. Одоо хэдийнэ намар болчихоод байна. Тиймээс арьсныхаа хүйтнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ талаар хэд хэдэн энгийн зөвлөмж өгье.Нэг. Хүйтний улирал нэгэнт эхлэчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.

Хоёр. Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч, тайвширдаг.

Гурав. Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин оройд унтахынхаа өмнө уруулдаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.

No comments:

Post a Comment