80 насны төрсөн өдөр
Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 80 нас орчим юм. 80 насандаа эрүүл чийрэг, цоглог амьдарч байгаа хүмүүс их байдаг. Одоо Америкт амьдарч байгаа миний эмээ ч гэсэн энэ жилийн 5 сард 80 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн.
Манай Филифин улсад өнөр гэр бүл их байдаг. Манай гэр бүл ч бас өнөр. Филифинд гэр бүл маш чухал дотно байдаг. Эв найртай байдаг. Хуримаа хийх хүнээ төлөвлөсөн бол найз залуугаа өөрийн гэртээ урьж, гэр бүлийн гишүүдээ танилцуулдаг. 7 хоног бүрт нэг удаа эмээгийн гэрт хүүхдүүд, ач зээ нар нь цуглардаг. Маш их хөл хөдөлгөөнтэй байдаг. Эмээ 80 насны төрсөн өдрөө Манилиний хамгийн том буудлыг түрээсэлж, гэр бүлийн гишүүд болон ойр дотно найз бүгд 500-аас дээш хүмүүс цугларсан. Тэд идэж, бүжиг бүжиглэж, дуу дуулж маш их хөл хөдөлгөөнтэй байсан. Эмээ ч гэсэн вальс болон чачача бүжиглэсэн. Эмээ цэцэг ихийг авч, баярын нулимс гаргасан. Хүндэтгэлийн үг хэлэхдээ Тагалог хэл, англи хэл, япон хэлээр хэлж байсан. Эмээ маш олон хүүхэд, ач зээ, найз нөхдийн нэр болон царайг огт андуурдаггүй. 35 ач зээ нарын дундаас би эмээтэйгээ хамгийн дотно.
Токиод гадаад оюутны амьдралыг судлахаар эмээ маань ирэх төлөвлөгөөтэй байгаа. Филифинээс Америк руу харих замдаа дайрч ирэх бөгөөд эмээгээ ирэхийг тэсэн ядан хүлээж байна.
No comments:
Post a Comment