ХХ зууны Монголын шилдэг улстєрчдиин нэг Монголын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлын тєлєє тууштай тэмцэгч Д.Бодоо ид залуу насандаа хилс хэрэгт сэрдэгдэж тєрийн цаазанд єртсєн нь даанч харамсалтай.
Гэвч ардчилал шинэчлэлиин хаялага тvvнийг ивээж хувьсгалын эсэргvv, тєрийн дайсан байгаагvйг нь нотлож цагаатгасан билээ. Тэрбээр хувраг, багш, зохиолч, сэтгvvлч Монгол Улсын Ерєнхий сайд байсан болохоор тvvний бичиж туурвисан зохиол, дээш нь єргєсєн санал, боловсруулсан тєр засгийн шийдвэрийн тєсєл зэрэг нилээд зvйл тєрийн данс, сан хємрєгт vлдэж хоцорчээ. Гэвч тvvний бичгийн євийг эрж олж эмхлэх судлах ажил эхлэл тєдий боловч цаашид Бодоо судлалд олон олон хvн аяндаа татагдан орох нь маргаангvй ээ.
НЭГ. ЭЛЧИН САЙДЫН ТУШААЛААС ЯАГААД ТАТГАЛЗСАН БЭ?
Д.Бодоог элчин сайдаар томилох саналыг чухам хэн анх сэдсэн бэ? гэдгийг нягталбал: 1922 оны 1-р сарын 8-нд тvvнийг бvх албан тушаалаас нь халсны дараахан мєн оны 2-р сарын 10-нд Засгийн газрын хурлаас тогтоол гаргаж "Орос Улсад одсон Монгол тєлєєлєгч нараас Бодоог бvрэн эрх барих элчин сайд болгож ируvлмvv хэмээснийг хэлэлцээд ёсоор болгож явуулахаар тогтсон ба басхvv дагалдах албаны хvмvvсийн орон тоо, цалин, хvнс зэргийг Гадаад Яамнаас тєлєвлєж дараагипн хуралд батлуулахаар хэлэлцэв" хэмээн шийдвэрлэжээ.
Энд єгvvлснийг нягталбал Д.Бодоог ЗОУ-д элчин сайдаар томилох асуудал Монгол бус Москвагаас эх vvсэлтэй аж. Тиймээс Д.Бодоо улс тєрийн vгсэл хуйвалдаанаар єєрийг нь харь гvрэнд тодорхой зорилгоор зайлуулах гэж байгаа нь эцэстээ ямар ч аюулд хvргэж болзошгvйг тэрбээр сайтар ухаарч уул шийдвэрийг хvлээн авахаас татгалзаж "бие євчтэй учир чєлєє олгуулахыг" хvсч уламжилсанд мєн оны 3-р сарын 3-нд Засгийн Газрын хурлаар хэлэлцээд ёсоор болгожээ. Ийнхvv тэрбээр "цєллєгєєс" аврагдсан боловч "тєрийн эсэргvv" болж таван сарын дараа таних, танихгvй монгол тvвд 15 хvний хамтаар цаазаар авахуулсан юм.
ХОЁР. ЗАСГИЙН ГАЗАР ГИШVVДЭЭ ТОРГОСНЫ УЧИР
1921 оны сvvлчээр Ерєнхий сайд Д.Бодоо хэд хэдэн санал боловеруулж Засгийн Газрын хурлаар хэлэлцvvлэн батлуулж эзэн хаантанд єргєн толилуулаад дагаж шийтгvvлсэн нь улс орон даяар ихээхэн шуугиан тарьж зарим хvн тvvнийг эсэргvvцэж байсныг олон хvн мэдэх билээ.
Харин тэрбээр Засгийн Газрын хуралдаанд хоцорч ирж буй хvмvvсийг тодорхой шалгуур хэмжээ тогтоох, мєнгєєр торгох тушаал гаргаж тvvнийгээ шууд хэрэгжvvлж эхэлеэн байдаг нь тухайн vедээ оновчтой, єнєєгийн бидэнд сургамжтай болж болохыг vгvйсгэх аргагvй буюу.
1921 оны 12 сарын 11-нд Д.Бодоогоос МАН-ын Тєв Хороо, бvх яаманд бичиг илгээж vvний ємнє гаргасан шийдвэр ёсоор Засгийн Газрын хурлаас хожимдсон "сайд тvшмэдийг 10 минут тутам таван цэн мєнгє торгож цээрлvvлэх" болсон билээ. Энэдагуу 12-р сарын 4-ний єдрийн хуралд хоцорсон нэр бvхий хvмvvсийн торгуулийн "мєнгийг тоо ёсоор гvпцэтгэн гаргаж, албанаа хураалгахад бэлтгvvлсvгэй" гээд 11 хvний нэр, торгуулсан мєнгєний тоог хавсаргаж
байжээ
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment