АНУ-ын Кливлэнд эмнэлэгт найман эмчийн бүрэлдэхүүнтэй баг нэгэн эмэгтэйд нүүр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Нэрийг нь нууцалсан уг эмэгтэй гэнэтийн ослоос нэг нүд, хамар, дээд эрүүний яс нь үгүй болсон аж. Мөн амьсгалын дутагдалд орж, үнэр, амт мэдрэхүй нь ч бас үгүй болсон байжээ.
Эмэгтэйг тэр даруй эмнэлэгт хүргэж, яаралтай хагалгаанд оруулсан байна. Нүүр шилжүүлэн суулгах хагалгаа 22 цаг үргэлжилжээ. Энэ тухай Кливлендийн клиникийн арьс судлалын тасгийн дарга, мэс заслын эмч Фрэнсис Папай ярихдаа "Бид эмэгтэйд арьс болон нүүрний мэдрэл, дээд эрүүг шүдтэй нь хамт суулгасан. Өвчтөн маань нэг өдөр инээмсэглэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэ нь гоо сайхны хагалгаа биш юм. Нүүр бол тухайн хүний бахархал юм. Тиймээс бид түүнд шинээр нүүр хийсэн гэж хэлж болох юм" гэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "Эмч нарын дүгнэлтээр гэмтлийн улмаас алдагдсан эд эсийг нөхөхөд нэлээд хугацаа шаардагдах юм. Тиймээс шилжүүлэн суулгасан эд эсүүд хэвийн байдалдаа ортол доод тал нь зургаан сар хэрэгтэй. Харин инээх зэрэг нүүрний хөдөлгөөн хийхэд нэг жилийн хугацаа шаардагдах юм" гэв.
Энэ нь анагаах ухааны практикт гарсан дөрөв дэх тохиолдол юм. 2005 онд Францын эрдэмтэд нүүрээ нохойд уруулсан эмэгтэйд ийм төрлийн хагалгааг хийж байжээ. Гэвч суулгасан эд нь хоёр ч удаа ховхорч унасан байна. Өөр нэг тохиолдол нь баавгайд нүүрээ самардуулсан эрд Хятад эмч нар шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байдаг. АНУ-д пластик хагалгаа ихэд дэлгэрсэн бөгөөд тэр дундаа эрчүүд гоо сайхны мэс ажилбар хийлгэх нь элбэг гэнэ. 2001 онд 8.5 сая хүн гоо сайхны хагалгаанд орж байсан бол 2007 онд энэ тоо11.7 саяд хүрсэн байна.
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment