Wednesday, December 9, 2009

ЗЭЭЛИЙН БОДЛОг8

Одоо манай улсад 15 дотоодын банк, гадаадын банкны салбар нэг, 50 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 130 гаруй хадгаламж зээлийн хоршоо, 40 гаруй үнэт цаасны компани, 13 арилжааны даатгалын байгууллага, 64 валютын арилжааны цэг, 400 гаруй барьцаалан зээлдүүлэх газар санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байна.
Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт хөдөө аж ахуй болон бусад зарим салбаруудын бууралтаас шалтгаалан бага өсөлттэй байсан боловч банкуудаас зээл санхүүжилт түлхүү оруулсан аж үйлдвэрийн салбарт өсөлт гарсан, мөн иргэд, байгууллагын банкинд итгэх итгэл дээшилснээр банкуудын эх үүсвэр, төлбөрийн чадвар сайжирч байна. Банкны системийн хэмжээгээр нийт актив 2000 оноос 152 тэрбум төгрөгөөр, 2001 оноос 45 тэрбум төгрөгөөр өсч 2002 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 377.6 тэрбум төгрөгт хүрлээ. Харилцах хадгаламж өнгөрсөн жил хагасын хугацаанд 100 илүү тэрбум төгрөгөөр өсөв

No comments:

Post a Comment