Wednesday, December 9, 2009

Файлыг хэрхэн zip – лэх вэ?



Файлыг хэрхэн zip – лэх вэ?
















Файлыг нууцлах, зөөвөрлөх, хэмжээг нь багасгаж хадгалах, олон хэсэг хуваах зорилгоор zip-лэдэг.
Түгээмэл хэрэглэгддэг Winrar програмын жишээн дээр энэхүү хичээлийг бэлтгэлээ.

Алхам 1.

Тухай файлаа сонгоод шинээр фолдер нээж тохирох нэрийг өгч тэр фолдер дотроо файлаа хийнэ.
Алхам 2.
Zip-лэхээр сонгосон фолдер дээрээ хулганаа аваачаад баруун товчийг дарна


Add to archive гэсэн сонголтыг хийнэ.
Алхам 3. Дараах цонх гарч ирнэ

Browse  гэсэн товчийг дараад хаана zip-лэсэн файлаа хадгалахаа зааж өгч болно.
Archive format - RAR ZIP 2  өргөтгөлийн аль нэгийг нь сонгож болно
Spilit to  гэсэн хэсэгт  том хэмжээтэй zip лэх файлыг хуваах хэмжээг сонгоорой.
Zip100 буюу 100mb -аар хуваах нь түгээмэл байдаг.
Алхам 4. Zip ажиллагаа явахад ийм цонх гарч ирнэ.

Алхам 5.
Zip-лэж Дууссаны дараа 100mb гээс дээш хэмжээтэй файл  100mb -аар хэдэн хэсэгт хуваагдсан байна.

No comments:

Post a Comment