Wednesday, December 9, 2009

итгэл

different
Зарим үед сайн үйлст христ итгэгч, сайн үйлст итгэгч бус хүмүүсийн хооронд ялгаа байхгүй юм шиг харагддаг.  Тэд хоёулаа л уриалаг, золиос гаргадаг, ядарсан нэгэнд тусалдаг, өөрсдөө ч ёс суртахуунт амьдралаар амьдардаг гээд л тэдний сайн талыг дурдаад баршгүй.
Хэн нэг нь христ итгэгчээс “Чи юунд өөрийгөө христ итгэгч хэмээн нэрлэнэ вэ? Чиний итгэл чамд юу өгнө вэ? Харж байна уу, өөр нэгэн христ итгэлт биш атлаа чам шиг тамхи татдаггүй, архи уудаггүй, эхнэртэйгээ хэрэлддэггүй, хөршүүдтэйгээ найрсаг, сайн үйлс хийгээд явж байгаа хүнийг? Тэгээд ч түүнд ямар ч итгэл хэрэггүй. Тэр сайн үйлсээрээ диваажинд очно “. гэж асуудаг. Үүнтэй санал нэгдэж болох ч “STOP”.
Учир нь христчин нь хүнийг сайн хүн болгох нь зорилго биш харин түүнийг гэмээс, гэмийн үр уршгаас, үхлээс аврахдаа гол учир нь юм. Сайн үйлст хүн – энэ нь тэр хүний тодорхойлолт биш юм. Сайн үйлс – энэ нь авралын шалгуур биш юм. Авралын шалгуур – энэ бол итгэл юм.
Сайн үйлст христ итгэгч, сайн үйлст итгэгч бус хүмүүсийн хоорондох ялгааг  тахиа тагтаа хоёрын хоорондох ялгаатай зүйрлэж болно. Энгийн нүдээр харвал, тэдгээр шувууд нь адилхан л газраар гүйн үр тариа түүж иддэг хэдий ч тэд хоорондоо асар их ялгаатай. Тагтаа далавчаа дэвээд л нисдэг бол тахиа яаж ч хичээсэн чадахгүй.
Үүний адил сайн үйлст итгэгч нь бидний Эзэн Есүсийг ирэх үед Эцэг Бурхан руугаа өргөгдөнө. Тэрээр тагтаа тэнгэрт дүүлэх адил нисэн одно. Харин сайн үйлст христ итгэгч биш хүн нь тахиа мэт хичнээн хичээсэн ч нисэж үл чадна. Итгэлгүйгээр тэрээр авралыг авахгүй.
Христ итгэлт биднийг хөдөлгөх хүч нь – сүнсээр дахин төрөх. Энэ нь биднийг Эцэг Бурхан руу өргөн аваачдаг. Сайн үйлст христ итгэгч биш нь газрын хөрснөөс холдохгүй. Үүгээрээ сайн үйлст христ итгэгч болон сайн үйлст христ итгэгч биш хүн хоорондоо ялгагддаг.
Ийм учраас анд минь хэрэв чи сайн үйлст христ итгэгч биш хүн бол Есүст итгэ. Итгэлаврал. Итгэл амьдрал. Итгэлмөнх амь. Есүсээс гуй, гэм нүгэлдээ гэмш, итгэ – Тэр чамд мөнх амийг өгнө.
Хожим Түүний хаанчлал ирэхэд чи Түүнтэй хамт мөнхийн баяр хөөр, амар тайван дүүрэн диваажинд орох болно.

No comments:

Post a Comment