Wednesday, December 9, 2009
ЗЭЭЛИЙН БОДЛОГ
Юуны өмнө илтгэлээ олон түмний санаа сэтгэлийг зовоон түгшээж байгаа зарим нэг асуултаас эхэлье гэж бодож байна. Монгол улсын эдийн засгийн бие даасан аюулгүй байдалд Орос, Хятад зэрэг хөрш орнууд, алс холын америк, европ, арлын зэрэг орнуудаас Монголд оруулах хөрөнгө мөнгө нь бохир заваан байх бий энэ нь бидэнд аюул занал учруулчих вий гэсэн болгоомжлол байнга байдаг, байсаар ч байна. Гэтэл манай эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа гадаадын гэхээсээ илүү дотоод хүчин зүйлүүд ялангуяа манайд бий болсон ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, оюуны хоосрол, татварын өндөр дарамт, үр ашиг муутай төсвийн зарлагын бодлого, төсвийн алдагдал, гадаад өрийн өсөлт, төрийн байгууллагуудын уян хатан шуурхай бус бодлого, намууд хоорондын сөргөлдөөн тэмцэл нь эдийн засгийн байдлыг аюултай байдалд түлхэн оруулж байгааг харуулж байгаа бус уу?
Шошго:
Д.Оюунчимэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment