Wednesday, December 9, 2009

Алдарт Photoshop-ыг вэбээс нь шууд ашиглах

Adobe анхны вэб суурьт програм хангамжаа гаргалаа. Adobe Photoshop, Adobe Elements гэх мэт зураг засварлаж, зурагтай ажиллах шилдэг програм хангамжуудаараа аль хэдийн танил болсон билээ. Тэдний анхны вэб суурьт програм болох Photoshop-ийг онлайн болгож  Photoshop Express гэсэн нэртэй програмынхаа бета хувилбараа гаргаад байна.


Хэн ч байсан  www.photoshop.com/express/  вэб рүү орж, үнэгүй эрхээ нээлгэн энэ програмыг ашиглаж болно.
photoshop express screenshot

Түүнчлэн өөрийн ажилласан зургаа share хийх бололцоотой юм. жишээ нь, хувийн URL хаягаа http://yourname.photoshop.com.гэх мэтчилэн үүсгээд бусадтай "хуваалцаж" болно. Энэ програмыг ашиглахаар бүртгүүлсэн хэрэглэгч бүрт 2GB зай олгох юм.
photoshop express editing tools
Энэ зайндаа мэдээж өөрийн зургуудаа upload хийн оруулж засварлах, мөн өөрийн албомоо ч үүсгэж болох юм. Зурагтай ажиллах багаж нь  Basics, Tuning,  Effects гэсэн гурван үндсэн категорид хуваагдана. Харин энэ гурван категори нь дотроо хэд хэдэн багаж, командуудыг агуулна. Дээрх зургаас харна уу.
Багажууд ашиглахад маш энгийн амархан.

No comments:

Post a Comment