Wednesday, December 9, 2009

ЗЭЭЛИЙН БОДЛОГ2

Тэгвэл эдгээр гажуудлыг шуурхай арилгах нь бидний өмнө тулгарч байгаа гол асуудал бөгөөд үүний тулд татвараа нэмж ажилгүйчүүдэд тэтгэмж олгон, гадаадаас өр зээл тавин урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж явах хэрэггүй, гагцхүү байгаа боломжоо гадаад дотоод гэлтгүй бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байна. Энд би бодлогын олон арга хэмжээнүүдийг жагсаан яримааргүй байна. Гагцхүү эдийн засгийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах болон өнөөдрийн банк санхүүгийн системд тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах арга замтай холбогдсон цөөн хэдэн чухал санал байгаагаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

No comments:

Post a Comment