"Хятад, Орос, Энэтхэг, Бразил 4 орон эдийн засаг хөгжсөн гол цогцоос нэн эрт хямралаас ангижирч, хямралын дараах эдийн засгийн түргэн хөгжлийг угтан авчрах болно гэж би үзэж байна. Учир нь энэ 4 орны олон улсын орлого зарлага тэнцвэрт байдал, өр шир, алдагдлын хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлт сайн байна. Үүний зэрэгцээ, эдгээр орнууд хүрэлцээтэй нөөц мөнгөтэй, дотоодын их эрэлт хэрэгцээгээрээ хямралтай тэмцэх өөр өөрийн арга барилаа хэрэгжүүлж байна" гэж Лев фрейнкман тэмдэглэжээ.
"БРИК-ийн 4 орон" гэдгийн ухагдахууныг Goldman Sachs компани дэвшүүлжээ. Уг 4 орны хүн ам дэлхийн хүн амны 42 хувийг эзэлж байна. 2008 онд 4 орны GDP дэлхийн GDP-ны 14.6 хувь, худалдааны хэмжээ нь дэлхийн худалдааны хэмжээний 12.8 хувийг тус тус эзэлжээ.
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment