Wednesday, December 9, 2009

М.Түвшин

only_one_way
Эцэг эх нь эрүүл саруул боловч цор ганц хүүд нь саяын дунд ганц тохиолдох эдгэшгүй өвчин тусчээ. Хүү, хэнд ч юм хандаж, “Яагаад би гэж” хэмээн гоморховч түүний энэ асуултад хэн ч үл хариулна. Аз жаргал мөрөөдөн хүний хань ижил болоод үрийн зулай үнэрлэн хэдхэн сар ч болоогүй байхад эр нөхөр нь гэнэтхэн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Бүсгүй, барьцгүй ирээдүй өөд нулимстай нүдээр “Яагаад би хар залуугаараа бэлэвсрэх гэж” хэмээн орь дуу тавин уйлавч хэн ч түүнд энэ бүхнийг тайлбарлаж чадахгүй. Төрөлхийн хэлгүй төрсөн хүү бусдын инээлдэж хөхрөлдөх дүрсийг хараад, “Яагаад би заавал ийм азгүй төрөв” гэж бухимдан шаналавч хэн ч түүнд учрыг нь тайлж үл чадна. Тавь дөхсөн эр өнгөрсөн үеэ эргэж хараад бодлогогүй, гэнэн, бүтэлгүй, хөл дээрээ босож тогтоогүй амьдралаа хараад “Яагаад би ийм хувь тавилангүй амьдрав” гэж дотроо гутран шаналавч хэн ч түүнийг тайвшруулахгүй.

No comments:

Post a Comment