Цай нь тайвшруулах чанартай тул стреес тайлдаг байна. Английн эрдэмтэд дараахь туршилтыг явуулжээ. 42 сайн дурынхан уг туршилтанд хамрагдсан ба туршилтын өмнө тэднээс багахан зэргийн математикийн шалгалт авчээ. Дараа нь оролцогчдын тал хувьд нь нэг аяга цай уулгаж, нөгөө тал хувьд нь – нэг аяга ус уулгажээ.
Ус уусан хүмүүсийн сандрах түвшин нь шалгалт эхлэхээс өмнөх үеийнхтэй харьцуулахад 25% -иар ихэссэн байна. Харин цай уусан хүмүүсийн сандрах, түгших түвшин нь бүр 4%-иар буурсан байна. Бас санал асуулгын дүнгээр, англичуудын 68% нь тайвшрах эсвэл чухал шийдвэр гаргахын өмнө цай уудаг гэжээ. Асуулгад хамрагсдын 60% нь сайхан цай уух нь тав тух, дулаан орчинг мэдрүүлдэг гэжээ. Харин 48% нь цай уух нь англи уламжлалтай холбоотой гэж хариулжээ.
No comments:
Post a Comment