Уурагийн дэглэм болон нүүрс хүчлийг хязгаарлах нь тархины жинг багасгахад хүргэдэг гэж Нью-Йоркийн анхагаахын ухааны сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар гарав. Судалгааныхаа дүнг тэд сэтгүүлд нийтлүүлсэн байна. Туршилтыг тэд трансген оготно дээр явуулжээ. Тэд хооллолт нь Альцгеймерын өвчлөлд хэрхэн нөлөөлөхийг судлав.
Туршилтанд орсон оготоны тархинд өвчин үүсгэж бүрэлдүүлдэг нэгэн өвөрмөц уураг бий болж байв. Эрдэмтэд 4 төрлийн хооллолт тархинд хэрхэн нөлөөлөхийг судлав. 1.жирийн тэжээллэг хоолны дэглэм 2.Бага зэрэг нүүрс төрөгчтэй тослог хоолны дэглэм 3.уурагийн хэмжээ ихтэй, нүүрс төрөгчийн хэмжээ багатай хоолны дэглэм 4. Бага зэргийн тослогтай нүүрс төрөгчийн хоолны дэглэм. Судалгааны гол зорилго нь уураг нь хэдий хэмжээний бөөгнөрөл үүсгэхийг судлах байсан ч уургийн дэглэмээр хооллосон оготны тархины хэмжээ багассаныг олж илрүүлэв. Дунджаар 5%-иар багасчээ. Энэхүү үр дүнг дараа дараагийн судалгаагаар тайлбарлах юм. Харин энд тослог хоол идэж байсан оготны тархинд цусан бөөгнөрөл илэрсэнгүй.
No comments:
Post a Comment