Wednesday, December 9, 2009

Хамаг Монгол Улс

Мөн үүнээс гадна хэрэйд, найман, мэргид, татаар гэх аймгуудын нэрс ч түүхэнд үлджээ. Аль нь монгол бус юм бол гэж түүх сонирхогчид гайхах нь магад. Үнэнийг хэлбэл, энэ "монгол" хэмээх үгийн оньсогыг өнөөдөр ч тайлаагүй байгаа юм.

Гэхдээ ямар ч болов энд дурдан бүхий "мэнгули" гэдэг нэрээр гурван гол буюу Онон, Хэрлэн, Туул голын сав нутгаар нүүдэллэн малждаг аймгийн томоохон холбоог нэрлэсэн нь тодорхой юм.
Энэ аймгийн холбоог хиан овгийн Бодончар үүсгэн байгуулсан бөгөөд хожим түүнээс боржигин овог салаалсан гэж монгол түүхэнд өгүүлнэ. Бодончарын амьдарч байсан цаг үеийг өнөө хэр тодлоогүй, маргаантай байна.
Боданчараас хойш 8-р үеийн эзэн Хабул хаан бол Х зууны эхэн үед амьдарч байсан нь тодорхой бөгөөд чухам Хабул хааны үед л Хамаг Монгол улс ихээхэн нэр нөлөөтэй болж, тэр үед бууран доройтоод байсан Кидан улсыг өмгөөлөхийн зэрэгцээ ид түрэмгий хүч нь бадарч байсан зүрчин манж нарыг сөрөх тэмцэх явдалд бусад монгол аймгуудаа оройлох үүрэгтэй болсон юм.
Хабул хаан энэ тэмцэлдээ зөвхөн цэргийн хүчинд тулгуурлаагүй, дипломат уян хатан бодлогыг ихээхэн явуулж байсныг хожмын түүх сударт тэмдэглэжээ.
Хамаг Монгол улс Бодончараас хойш 9 ханы үе дамжиж, төрийн байгууламжийн хувьд ихэд цэгцэрсэн боловч Хотала ханыг нас барсны дараа ноёлох овгуудын эрх ашгийн төлөө тэмцэлд нэрвэгдэн бутралын байдалд оржээ.
1189 онд Боданчарын шууд удмын Тэмүүжин Хамаг Монголын хан ширээнд сууснаар гурван голын энэ ханлиг сэргэн мандсан төдийгүй нийт монгол угсаатны хувьд түүхийн гайхамшигт шинэ үе нээгдсэн билээ.

No comments:

Post a Comment