Wednesday, December 9, 2009

Р. Чойном Залуу нас


Залуу нас

Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину!Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь,
Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй
Vрж явсан залуу нас минь.


Зуны шєнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мєрєєсєж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Євлийн єсийн жаврыг тоолгvй
Єєр хvний авгайд сэтгэл хаяж
Єрхний vзvvр шиг дэрвэж явсан
Єлчирхєн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангvй...
Даавуу хvрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг єссєн залуу нас минь.
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нєхєдтэй, vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хvvгийн, шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нєхдийнхєє хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Vзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгvй
Vvрдийн юм шиг дургиж явахдаа
Vймээнт хорвоогоос, дахиад олдошгvй
Vнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч

Хоног тєдий зуурдхан ханилах
Хотын хvvхний єнгєнд хууртаж,
Ариухан цусаа тvvний тєлєє
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн тєєрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хєєрхий, хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мєнгє шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод єнгєрсєн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж vзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биєийнхээ эрvvл мэндийг єгч
Алдар, шvлэг хоёрыг чинь авчээ!

Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

No comments:

Post a Comment