Wednesday, December 9, 2009

Жил болгон дэлхий дээр автын ослоор 1 200 000 хүн нас бардаг



Жил болгон дэлхий дээр автын ослоор 1 200 000 хүн нас бардаг

Олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, дэлхийд жил болгон автын ослоор 1,27 сая хүн нас бардаг байна. Нас барагсдын ихэнх явган хүн, дугуйчид, мотоциклчид байна. Мөн 10-24 насны залуучууд автын осолд өртөх нь илүүтэй гэнэ.

Ойролцоогоор 50 сая хүн нэг жилд автын осол өртдөг байна. Хөгжиж буй орнуудад үхлийн дагавартай автын осол бусад хөгжингүй орнуудыг бодвол илүү их гардаг байна. Автын ослоор хамгийн их нас бардаг газар бол Африк болон Газар Дундын тэнгисийн зүүн эргийн улс орнууд ордог байна. Нидерланд, Швед болон Их Британи нь автын ослын хамгийн бага үхлийн түвшинтэй байна.

No comments:

Post a Comment