Аливаа улсын эдийн засгийн өсөлт, улсын өр хоёр шууд хамааралтайг батлах олон баримт бий. Жишээ нь 1981-1992 онд Бразил болон Өмнөд Америкийн эдийн засгийн өсөлт тухайн үеийн өрийн хямралаас үүдээд дөнгөж 1.4 хувьтай байсан гэдэг. Тэгвэл аж үйлдвэржсэн орнууд ч ялгаагүй өнөөдөр ийм байдалд ороод байна.
ОУВС-гаас гаргасан таамаглалаар 2014 он гэхэд хамгийн баян 10 орны улсын дундаж өр ДНБ-ий 78 хувиас 114 хувь болтлоо өсөхөөр байгаа юм. Япон улс 2007 онд ДНБ-ий 170.6 хувьтай, Итали 113.2 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг хойч үедээ “бэлэглэжээ”.
Мөн 2014 он гэхэд АНУ-д 1946-1964 оны хүн амын хурдтай өсөлт /BABY BOOM/-ийн үеийнхэн олноороо тэтгэврийн насанд хүрэх учраас төсөвт үлэмж даралт үзүүлнэ гэж тооцоолж байна. Үүний зэрэгцээ өнөөгийн хямралаас үүдээд татварын орлого эрс буурна гэж тэд үзэж байгаа юм.
Харин Хятад, Энэтхэг зэрэг эрчимтэй аж үйлдвэржиж буй орнуудад байдал харьцангуй сайн байх нь. Тэдний өр дунджаар ДНБ-ий 35-37 хувь хүртэл буурах байх гэж ОУВС үзэж байна.
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment