Богиносгосон болон тал хөдөлмөрийн хуваариар ажил хийдэг тэтгэвэрээ тогтоолгосон хөгшчүүд нь өвчлөлд нэрвэгдэх магадлал багатай, бусад гэртээ байгаа үе тэнгийнхнийхээ бодвол эрүүл мэндээрээ сайн байна.
Ийм дүгнэлтэнд Мэрилэндийн Их сургуулийн мэргэжилтнүүд 12189 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж гаргажээ. Тэд хоёр жилийн зайтайгаар 6 жилийн турш тэдэнд клиник үзлэг хийж эрүүл мэндийнх байдлыг хянаж мөн тэдний санхүүгийн байдал, ажил эрхлэлтийг давхар хянаж байв. Насны гэх дараах өвчлөлт хөгшчүүд илүү өртөмтгий: даралт, чихрийн шижин, хавдар, уушигны өвчлөл, зүрх судасны доголдол, сэтгэцийг хямрал, шигдээс тусах магадлал. Дүн шинжилгээ хийхдээ нас, хүйс, боловсролын түвшин, нийгэм-эдийн засгийн байдал зэргийг нь бас давхар үзэ байсан байна. Судалгаан дүнд ажил эрхлэлт,эрүүл мэндийн байдал хоёр нь холбоотой болох нь тогтоогдов. Тэтгэвэрээ тогтоолгоод мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан хүмүүс нь сэтгэлзүйн хувьд хавьгүй эрүүл байдалтай гарав. Харин мэргэжлийн бус ажил хийж байгаа хүмүүс нь сэтгэлзүйн хувьд тийм ч эрүүл биш байна. Санхүүгийн асуудалтай тэтгэвэрийнхэн ихэвчлэн өөр салбарт ажил хийдэг байна.
Америкийн эмч нарын үзэж байгаагаар, ажил нь настай хүмүүсийг биеийн болоод нийгмийн идэвхитэй байдалд оруулж тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
No comments:
Post a Comment