Wednesday, December 9, 2009

АРХИДАЛТТАЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЬЕ

Архигүй нийгмийн төлөө “Өнөөдөр” олон жил тэмцлээ. Архидалттай нийтээрээ тэмцэхийг уриалж, асуудал хөндсөн сэдвээр олонтаа бичлээ. Баяр ёслолоор биендээ илгээдэг данхар шилтэй архинаас татгалзахыг томчуудад хандан хэчнээн удаа уриалав. Хямдхан “найрка”-г архины үйлдвэрлэлээс шахахгүй бол эрдэнэт хүний алтан амь эрсдэхэд ойрхон байгааг хамгаас түрүүнд сэрэмжлүүлэн дуугарч байлаа.

Харамсалтай нь сонсох мэдрэх, харах суваг нь тагларчихсан эрхтэн дархтнууд огтхон ч анхаараагүй, хөдлөөгүй. Эцэст нь юу боллоо. Арав гаруй хүн архинд хордож нэг дор нас барсан аймшигт явдлын дараа ёстой л түргэн авахын үлгэрийг үзүүлж, дээр доргүй бужигнаж, архинаас татгалзах аян эхэлсэн. Хэдий хожимдсон ч гэсэн 2007 он улирч 2008 оноо угтах заагт ухаарч, гэмшихийн эхлэл ингэж тавигдсан.

No comments:

Post a Comment