Юуны түрүүн санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь байгуулж хөгжүүлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлмээр байна. Ялангуяа хөрөнгийн захын үйл ажиллагааг эрүүлжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энд цөөн хэдэн тоо дурдья. Хөрөнгийн Биржээр өнгөрсөн онд хийгдсэн нийт гүйлгээний үнийн дүнд Засгийн газрын бонд 90 гаруй хувийг эзэлж байхад хувьцааны арилжаа тавхан хувь буюу хоёр тэрбум төгрөг ч хүрэхгүй байгаа бөгөөд нийт арилжаалагдсан хувьцааны үнийн дүнгийн 30 орчим хувь буюу 504.1 сая төгрөгийн гүйлгээг төрийн мэдлийн үнэт цаасны арилжаа эзэлж байгаас үзэхэд хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд итгэх итгэл алдарч, улмаар хөрөнгийн захын үйл ажиллагаа идэвхгүй болсныг гэрчилж байна
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment