Иймд эдийн засгийн гол чухал асуудлуудыг улс төрийн намууд харилцан зөвшилцөж шийдвэрлэж байх тийм механизм системийг бий болгох саналыг би өмнө нь тавьж байсан. Энэхүү саналыг ажил хэрэг болгохыг Улсын Их хурал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд уриалж байна.
Сүүлийн олон арван жилийн үйл ажиллагаанаас судалж үзэхэд бид зөвхөн улсын тодотголтой төсөв, өмч хөрөнгийн аюулгүй байдлын талаар байнга анхаарч байснаас биш бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн нэг ч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Иймд төрөөс баримтлах үндэсний аюулгүй байдлын бодлого, үндсэн чиглэлд энэ талаар тодорхой бүлэг заалт оруулах саналтай байна.
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment