Wednesday, December 9, 2009
ЗЭЭЛИЙН БОДЛОГ5
Банкгүйгээр нийгмийн хөгжлийг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хуримтлуулах, дахин хуваарилах боломжгүй бөгөөд нийгмийн баялагийн хэм хэмжүүр болсон мөнгө, түүний ханш, банкны системийн тогтвортой найдвартай байдал, хөгжлөөс улс орны эдийн засгийн хөгжлийн хурдац ихээхэн хамаардаг. Иймд үр ашигтай банкны тогтолцоо ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлэх, банкны системд, төгрөгийн худалдан авах чадварт иргэд, олон нийт, гадаадын хөрөнгө оруулагчдаас итгэх итгэлийг нэмэгдүүлэх, дотоод хуримтлалыг бий болгох, хөрөнгө гадаадад гарах явдлыг хязгаарлан гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах замаар эх үүсвэрийг эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлж, ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээж, хөгжүүлэх замаар улс орны дотоод хүчин чадлыг нэмэгдүүлж ард түмнийхээ амьдралыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх боломж бидэнд байна.
Шошго:
Д.Оюунчимэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment