Ихэнх мэргэжилтнүүд хоолны дуршлыг багасгахын тулд нэг стакан ус эсвэл шүүслэг жимс идэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Бас өөр нэгэн эрчимтэй арга бий. Массачусетсийн эрдэмтэд дараах судалгааг явуулжээ. Судалгаанд сайн дурын хүмүүсийг хамруулж тэднийг 2 групп болон хуваасан байна: 1 дэх группын хүмүүс нь 12 цагийн турш гэрийн цэвэрлэгээг хийж, цаг тутамд 10 минут амарч байв., 2 дахь группын хүмүүс энэ хугацаанд зурагт үзэн эсвэл компьютерийн тоглоом тоглож байв.
Өдрийн эцэст бүх хүмүүст ижил хэмжээний хоол өгөв. Ингэхэд өдөржингөө гэрийн ажил хийж хөдөлж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс бага идээд цадсан байна. Харин хөдөлгөөнгүй байсан хүмүүс хоолны дуршил ихтэй байв. Тиймээс хоолны дуршлаа саармагжуулахын тулд аль болох их хөдлөх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрчээ.
No comments:
Post a Comment