Wednesday, December 9, 2009

ЗЭЭЛИЙН БОДЛОГ7

Хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэн хөгжүүлэх замаар нийгэмд үүсч бий болсон санхүүгийн хуримтлалыг бодит секторт хөрөнгө оруулах боломж бүрдүүлэх бөгөөд мөнгөний бодлогыг тодорхойлоход ч чухал үүрэг гүйцэтгэнэ.
Иймд Хөрөнгийн биржийн санхүү төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үүнд хөрөнгийн биржээс хувьцаа эзэмшигчдэд төлөх өглөгийг улсаас шуурхай шийдвэрлэх, үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагааг Хөрөнгийн биржээс тусгаарлан банкуудаар дамжуулан хэрэгжүүлэх, Засгийн газраас ам.долларын богино хугацааны өрийн бичиг гаргах, гадаадын байгууллага, арилжааны банкны хувьцаа, өрийн бичгийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах, даатгалын хуримтлалыг хөрөнгийн захад оруулах боломжийг судлах, үнэт цаасны зах зээлд оролцогчдод тавих хяналтыг сайжруулах, хувьцаат компаниудын санхүүгийн тайлан мэдээг олон түмэнд хүртээлтэй ил тод болгох, компаниудад зэрэглэл тогтоох зэрэг хөрөнгийн захыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, цогцолбор арга хэмжээ авах нь санхүүгийн захын нэгэн чухал хэсэг болох хөрөнгийн захын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

No comments:

Post a Comment