Vхээд тєрєх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,
Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,
Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй
Алтан дэлхийн диваажин гэж
Аргагvй vнэхээр байдаг бол
Амралтын "путевк" олоод
Арын хаалгаар нь очих юмсан
Очихгvй ч гэсэн яахав
Орноосоо нэг хармаар байна
Ондоо хvнд ацаглах гэлгvй
Орж нэг vзмээр байна
Ханандаа тольтой, шаландаа хивстэй
Хааны цагаан ордонд сууж
Гvйдлийн галтай, крантны устай
Нvvдлийн биш байнгын сууцанд
Хамаг хоол нь витаминаар цэлэлзэж
Халбага сэрээ нь никлээр цайвартаж
Гэрийн хэрэгсэл нь тоосгvй гялалзаж
Гэргийн нь нvvр тос даагаад
Гэмгvй нєхдийн дуудлагаар
Гэрийн утас нь гэнэ гэнэ дуугарч
Гэгээн цонхоор нь саран авхай
Гэтэж харсаар сэмхэн гєлєлзєнє
Хурал баяр хоёрт айргийн тавтай,
Худалдаа vзвэр хоёрт арын хаалгатай,
Хураасан буян, ходоод хоёрын хvндэд
Хєнгєн тэрэгний нум хотосхийдэг тэр газарт
Хуурай газрын диваажин гэж байна уу?!
Хаана байна тэр, диваажин?
Хагархай цоорхойгоо нєхєж ємсєєд
Хатсан талхаа хувааж идээд
Харанхуй vvрээр ажилдаа шогшиж
Халагдаж єєр газрын хаалга тогшоод
Баярын vеэр мєнгє ховордоод
Балга архи аманд ч vгvй, хамарт ч vгvй
Байцааны шєл, дэмий яриа хоёроор хооллож
Vхсэн ч байсан Алтан-Єлгий гэдэг
Vхээрийн газар ирэхгvй
Тєрсєн ч гэсэн дийд дийд гэдэг
Тємєр тэрэг хэрэглэхийн золгvй
Єлсєвч сэтгэл цагаан явах
Євдєвч ухаан саруул байх
Vй тvмэн хvний шоргоолжины дов шиг
Єрх гэрvvдэд диваажин байна уу?
Хаа байна тэр диваажин?
Харанхуй тvнэрсэн шєнийн цагт
Халуу дvvгсэн хєнжлийн доор
Хатан тємєр пvршийг нажигнуулан
Хангайн согоо шиг охидыг янцаглуулан
Зангирсан багтарсан хvслийн ертєнцєєр
Залуу биеэр сэлэхvйд
Замбуулин хорвоод хамгаас vнэтэй
Заяасан биеийн заар ханхлах vед
Ээ дээ, энэний тєлєє тєрсєн гэж
Эр нь зvтгэж, эм нь мэхийж
Элбэг баяны туйлд хvрдэг
Энэ хавьцаа диваажин байна уу?
Хаа байна, тэр диваажин!
Хааны цагаан ордонд суусан ч
Хань нєхдєєр ганцаардахын зовлонтой
Хатсан талхаа хувааж идсэн ч
Хамаг насаар єлсєхийн зовлонтой
Халуун залуу найрагчийн сэтгэлд
Хаалттай дуугаа нуухын зовлонтой
Харанхуй тvнэр шєнийн цагт
Хардан сэрдэхийн зовлонтой
Оногдсон зовлонгоо умартаж
Орос архины бєглєє мулталж
Одоохон би диваажинд явлаа
Давай, хорин найман тєгрєг
Даруулганд нь хоёр хэрчим хиам
Даруйхан явъя, диваажин руугаа
No comments:
Post a Comment