Нүцгэн биеийг алдаршуулъя
Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр
Нүцгэн биеийг алдаршуулъя
Шалиг завхай, шунал тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршууля
Янаг минь чи хувцсаа тайл
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь бүр мөсөн нүцгэл
Альбрехто дюрерийн зурсан Адам Ева 2 шиг
Ариун хүйсээ ягаан навчсаар бүү халхлаа
Раффелогийн бийрээр амилсан амирлангуй мод шиг
Алган дээрээ нар мандуулан хүүгээ өргө
Үүрийн гэгээ нэвт Афурадитийн дагина шиг
Үзсэн харсан бүхний нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцасаа бушуухан тайл
Ялдамхан хорвоотой анх ингэж л мэндэлсэн гээд
Яг л өмнө минь бүр мөсөн нүцгэл
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Ган халуун уруулаа нүүрэнд наан мансуурдаг
Гар хүрэхээр хиртчихмээр тунгалаг ариухан
Ган шиг цагаан цээжийг чинь би магтъя
Залуу насны чадад овдсон оргил шиг
Замба тивийн тахил болгон шүтмээр
Гангар шаазан ижилдүүлэн хөмөрсөн юм шиг
Ганган товчлуурт мээмийг чинь би бахдъя
Бүх л зуунаар шагшин дуулах найрагчдын
Бүжин хархан нүднээс албаар би доошилж
Бүлээн халуун амьд эсээр цангаа тайлах
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээд лавсан, капрон нейлоныг
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцас хунарыг зайлуул
Нүцгэн биеийг онцгойлон би алдаршуулъя
Нөмөрсөн хувцас нүгэл далдална
Нүдээрээ түүнд бүү хууртан итгэ
Нүдний өмнө бүхнээ дэлгэн туяарах
Нүцгэн бие нүглээ нуудаггүй юм
Нүцгэн биенээс нүцгэн бие тасарна
Нүгэлтэй юм энүүнд чинь хаа байнаа
Гүйлсний өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харахын хүслэн надад байнаа
Усны цээлэнд жараахай булхах шиг
Уяхнаар туялзах бэлхүүсийг чинь би бахадъя
Жавартай шөнө зүрх халууцтал энхрийлж
Жавхаалаг биеийн эсийг хүртэн хайрлах
Хуурын хялгас шиг уян зөөлөн
Хун цагаан хуруугий чинь би магтъя
Сар хиртэх шиг сүүдэртэн туяарах
Сайхан цагаан хацрыг чинь би магтъя
Уруул хацраас чинь улам доошилж
Уудам хорвоотой учран золгохноо
Уйлан хайлан тэмүүлэн гарсан
Хамгийн анхны хаалгыг алдаршуулъя
Хүн болгон энэ л хаалгаар дуу алдан цуварч
Хүж дэлхийтэй анх удаагаа тэндэлдэг
Эр болгон энэ хаалгаар дуу алдуулан зүтгэж
Эм хүнийг анх хорвоогийн яруу сайханд хүргэдэг
Хүн бүхний мах цусанд шингэсэн
Хүндтэй ариун энэ хаалгыг алдаршуулъя
Эрт эдүгээ хэдийд ч гэсэн
Эр хүн эр хүнээсээ төрсөнгүй
Эгэлгүй энэ бүсгүй хүнээс төрснийг
Эрхгүй мөнхөд хичээнгүлэн хүндэтгэж
Эр хүний итгэл хайраар ижилдэн дассан
Эмэгтэй хүний онгон цогцсыг алдаршуулъя
Энэ орчлонд өөрсдөө нүцгэн ирснээ санаж
Энгүй сайхан нүцгэн биеийг алдаршуулъя
No comments:
Post a Comment