Wednesday, December 9, 2009

Интернетийн хурдаа ихэсгэх арга



Интернетийн хурдаа ихэсгэх арга

















Broadlan холболттой хэрэглэгч Windows Х -гийн дотоод тохиргоогоор интернэт болон сvлжээний хурдыг ихэсгэх нь: Windows XP¬ vйлдлийн систем сvлжээний bandwidth-ийн 20%-ийг далд нөөцөнд vлдээдэг.

Уг нөөцийг ашиглахын тулд:
1. Vйлдлийн системд администратор эрхтэй хэрэглэгчийн нэрээр бус, ердийн "Administrator"-оор log on хийж орно.

2. Start - Run-аас gpedit.msc гэсэн командаар Group Policy Editor-ийг ажиллуулна.


3. "Local computer policy - Computer configuration - Administrative templates - Network - QoS Packet Scheduler" гэж нэвтрээд зvvн цонхонд байгаа Limit reservable bandwidth" тохиргоон дээр хулганын зvvн товчлуураар double click.

4. Setting гэсэн tab-аас "enabled"-ийг сонгож тэмдэглэнэ.

5. "Bandwidth limit %" гэсэн нvдэнд байгаа хувийг 0 болгож өөрчлөөд Apply, OK хийж гарна. 6. Control Panel - Network connections дотроос өөрийн интернэт холболтыг идэвхжvvлээд хулганы баруун товчлуураар Properties-ийг сонгоно.

General tab доторхи жагсаалтаас QoS packet scheduler гэсэн хэсэг тэмдэглэгээтэй, enabled эсэхийг шалгана. Байхгvй бол install гэж сонгоод шинээр суулгана.

7. Шаардлагатай бол vйлдлийн системийг рестарт хийнэ.

Windows XP vйлдлийн систем хоёр тусдаа NIC карт суулгадаг бөгөөд vvний зөвхөн нэг нь харагддаггvй далд, нөгөө нь Network Connection-оос харагддаг байна. Доорхи твикийг ашигласнаар далд картыг авч хаян, зөвхөн ажиллагаагтай картыг ашигласнаар холболт сайжирна.

1. Control Panel - Network connections дотроос интернэт холболтоо идэвхжvvлж хулганы баруун товчлуураар Properties-ийг сонгоно.

2. General tab-аас File and Printer sharing for MS networks болон Client for MS networks гэсэн хэсгийн урдах тэмдэглэгээг авч хаяна.

3. Windows XP-гийн installation дискнээс support directory-д байгаа support.cab-аас netcap.exe файлыг хатуу дискэндээ хуулна.

4. Command prompt-оос netcap.exe байрлаж буй directory-г зааж netcap/? гэсэн команд оруулаад Enter дарахад netcap-ийн коммандууд болон суугдах netmon driver гарч ирнэ. Хамгийн доор адаптерын жагсаалт гарна.

5. netcap/Remove гэж бичээд Enter дарахад netmon драйверийг авч хаяна.

6. Control Panel / System / Device Manager-ээс network adapter-ийг шалгаж vзнэ. Хоёр адаптерийн шар тэмдэглэгээтэйг нь сонгоод uninstall хийнэ.

7. Vvний дараа network connection properties-ээс холболт байхгvй болсон эсэхийг шалгаж vзнэ. Шинээр холболт хийх wizard гарвал хvчингvй болгоод компьютерээ рестарт хийнэ.

restart хийсний дараа network connection properties дотор шинээр "Local Area Connection 2" vvссэн байх ёстой. Уг холболт дээр хулганы баруун товчлуураар Properties-ийг сонгож, General tab-аас File and Printer sharing for MS networks, Client for MS networks, QOS packet scheduler гэсэн хэсгийн урдах тэмдэглэгээг авч хаяад ОК хийсний дараа компьютерийг рестарт хийнэ.

No comments:

Post a Comment