Харамсалтай нь удаан үргэлжлээгүй. Нэг дүүргийн эрүүлжүүлэхэд өдөрт 20 хүн элбэг хонож, тэдгээрийн дийлэнх нь залуучууд байна гэлцэх. Зөвхөн эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд л гэхэд 30 орчим хүн “баривчлагддагийг” бодоход ч хэцүү. Найман сартай нялх үрээ архины барьцаанд тавьсан эмэгтэй нэг хоногийн дараа шал согтуу хүүхдээ сурагласаар иржээ. Арван жилийн сурагчид архи уун танхайрч, мөнгө олохын тулд дээрэм хийх боллоо. Үе тэнгийнхээ охидыг хүчиндэж, эд мөрийн баримт үлдээхгүй гэсэндээ хээр жалганд аваачиж орхижээ гэнэ. Энэ бүхэн юуг өгүүлээд байна вэ.
Хууль нь гууль болж, дүрэм журам ярьж хэнээрхэхээс өөрийг хийдэггүй төрийнхний бусармаг, худалч, амиа аргацаасан байдлыг илтгэнэ бус уу. Арын хаалгатай мөнгөтэй нэгэнд үйлчилж, архи зарах зөвшөөрлийг авлигын журмаар шийддэг болсныг харуулж байна. Согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй хэмээн ханхалзах баарныхан тусгай зөвшөөрлийг хоолны газар, билльярд, кафе, караоке нэрээр бамбай хийн авцгаалаа. Нүд хуурах төдий халтуурдаж будаг түрхсэн болоод өнгөрдөг хуулийн гууль илэрч байгаа нь энэ.
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment