Thursday, September 24, 2009

Сургаалын зохиол

Монголчууд эрт цагаас эхлэн үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх,хүн шиг хүн болгохын тулд уран цэцэн яруу найраг,оньч мэргэн сургаал үгсийг хэрэглэсээр иржээ.Манай монголчууд байгаль ертөнц,хүний нийгэм,аж амьдралыг үзэх үзэл,хүнтэй харьцах харьцааны соёл,сэтгэх арга маягаа энэ сургаалын зохиолдоо уламжлуулан үлдээжээ.Ийм болохоор монголын гүн ухаан ,шашин шүтлэг,зан заншил,урлаг,сурган хүмүүжүүлэх ухаан болон бусад эрдэм мэдлэг энд хадгалаастай байдаг.Монгол уран зохиол,дэлхийн бусад улс үндэстний уран зохиол,нэн ялангуяа дорно дахины эртний соёлт Энэтхэг,Төвд,Хятад,Араб,Персийн уран зохиолтой хэлхээ холбоотой хөгжиж ирсэн тул сургаалын зохиолд тэдгээр ард түмний соёлын нөлөө,тусгал их байдаг.

No comments:

Post a Comment