Thursday, September 24, 2009

Альберт Эйнштейн

Альберт Эйнштейн ХХ зууны алдарт эрдэмтэн юм.Харин түүний оюутан цагийг харахад суут авьяастан болно гэж төсөөлөх аргагүй байв.Ахлах сургуулийн хувийн хэрэгт:"Энэ сурагч ямар ч хичээл хийсэн амжилт олох магадлал байхгүй" гэж тэмдэглэсэн дүнгийн хүснэгтийг нь аваад,түүний ээж сэтгэлээр унасан хүүгээ тайтгаруулан "Хүү минь, чи бусад хүүхдээс өөр юм.Чи бусад хүүхдүүдтэй яг адил байвал суут хүн болж чадахгүй шүү дээ"гэж урам өгчээ.Эйнштейний суут авьяасыг таньж мэдээгүй багшийн хатуу үнэлэлт ээжийнх нь урам зоригоор солигдож,энэ урамшуулалд зориг орон,Эйнштейн өөрийн авьяасыг нээж чадсан юм.

Сургаалын зохиол

Монголчууд эрт цагаас эхлэн үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх,хүн шиг хүн болгохын тулд уран цэцэн яруу найраг,оньч мэргэн сургаал үгсийг хэрэглэсээр иржээ.Манай монголчууд байгаль ертөнц,хүний нийгэм,аж амьдралыг үзэх үзэл,хүнтэй харьцах харьцааны соёл,сэтгэх арга маягаа энэ сургаалын зохиолдоо уламжлуулан үлдээжээ.Ийм болохоор монголын гүн ухаан ,шашин шүтлэг,зан заншил,урлаг,сурган хүмүүжүүлэх ухаан болон бусад эрдэм мэдлэг энд хадгалаастай байдаг.Монгол уран зохиол,дэлхийн бусад улс үндэстний уран зохиол,нэн ялангуяа дорно дахины эртний соёлт Энэтхэг,Төвд,Хятад,Араб,Персийн уран зохиолтой хэлхээ холбоотой хөгжиж ирсэн тул сургаалын зохиолд тэдгээр ард түмний соёлын нөлөө,тусгал их байдаг.

Дэлхий

Манай дэлхий ойролцоогоор 4,5 тэрбум жилийн тэртээ үүсжээ. Эхлээд хий ба тоосноос бүрэлдсэн,хуйларсан бөөн үүл байв. Энэ үүл хуйларсаар,хайлмал бодисоос бүрдсэн бөмбөлөг болжээ. Үүний гадаргуу нь хөрч,хажуу газрын давхарга бий болон ,уур хий нь үүл болон хувирчээ.Үүлнээс хүчтэй аадар бууж тэнгис үүсчээ.Дэлхий бол аварга том хатуу бөмбөрцөг юм.Дэлхий нь газрын давхарга,цаваг мандал,цөм гэсэн гурван хэсгээс бүтнэ.Дэлхийн цөм нь нарны гадарга шиг 5000С орчим халуун.Газрын давхаргын зузаан 35 км.

Wednesday, September 23, 2009

Хэл

Хэл бол хүмүүсийн харилцааны чухал хэрэглүүр бөгөөд түүнийг улс орон бүрд өөр өөрийнхөөр ашигладаг. Англичууд өөрийн хэлний онцлогийг сайн мэдэрч,давуу талыг үргэлж ашигладаг. Харин Испаничууд болон Италичууд хэлээ хөгжмийн аятай адилтгах дуртайгаас яруу тод ярихыг эрмэлздэг. Америк хэл бол яруу сайхан, сонсголонтой,дасаж дадахад хялбар хэл юм. Австрали хэл нь хэл зүйн хувьд маш сонирхолтой агуу хэл юм. Яагаад гэвэл тэрээр эртний 200 жилийн түүхтэй. Хэлгүйгээр дэлхий ертөнцийг танихын аргагүй.

Шилийн Булаг

Шилийн Булаг дахь оюутнуудын дадлага хийдэг баазад:

2007D анги

Ангийн веб нээгдлээ.

Wednesday, September 2, 2009