Saturday, November 14, 2009

Шинэ загварын гар утас


Marie Claire эмэгтэйчүүдийн сэтгүүл нь эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн тохиромжтой, үлгэрийн гэмээр гар утасны загварыг толилуулсан байна.

Shephone гэх нэртэй уг гар утасны загварыг popgadget нэт-ийн эмэгтэйчүүдийн “технологийн” төслийн ажилтнууд боловсруулсан ажээ. Тус загвар дараахь зүйлүүдтэй байх ажээ.



1.Ягаан өнгийн туулай хэлбэртэй чичрэгч
2.Үнэртэй усны шүршигч
3.Эмийн хайрцаг
4.Шүд цэвэрлэх утас
5.Жирэмсний шалгуур
6.Онгойлгогч
7.Бэлгэвч байрлуулах нүд

Түүнээс гадна ийм утсанд дүрс бичлэгийн аппарат,дуу хоолой таниулагч (худал ярьж байгаа хүнийг илрүүлэх зориулалттай) ,согтолтын хэмжээг тогтоогч, GPS,Wi-Fi,MP-3 тоглуулагч зэрэг бүгд багтах ёстой ажээ. Shephone нь загвар төдий байгаа тул хэзээ нэгэн цагт борлуулалтанд гарах эсэх нь тодорхойгүй байна. Хэзээ ч гарахгүй байж болох юм.
Мэдээж энэ утас гараад ирвэл овоо гүйлгээтэй бараа байх магадлал өндөртэй юм.

No comments:

Post a Comment