“Interbrand” компаниас гаргасан 2009 оны дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн жагсаалтыг алдарт “Coca-Cola” тэргүүлжээ. “Interbrand” компани жил бүр дэлхийд алдартай шилдэг 100 брэндийг нэрлэдэг бөгөөд энэ жилийн жагсаалтад цахилгаан бараа үйлдвэрлэгчид болон компьютерийн техникийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд олон багтсан байна. Тодруулбал, шилдэг 100 брэндийн тоонд “Apple”, “Sony”, “Nintendo”, “Nokia” зэрэг техник, технологийн салбарын брэндүүд дийлэнхийг эзэлжээ.
Уг жагсаалтын эхний гурван байрт “Coca-Cola”, “IBM” болон “Microsoft” нар бичигдсэн бөгөөд топ 10 байрт “McDonald’s”, “Google”, “Toyota”, “Disney” болон “Intel” нар багтжээ. 2009 оны топ 10 брэндийн тухайд 2008 оны жагсаалтаас
төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, “Google” 10 дугаар байраас гурван байр ахиж, долдугаарт бичигджээ.“Interbrand” компани дэлхийд танигдсан брэндүүдийг шалгаруулахдаа санхүүгийн үзүүлэлтийг хэрэглэгчдийн хандлагатай уялдуулан дүгнэдэг аж. Тодруулбал, хэрэглэгчид, худалдан авагчид аливаа бараа бүтээгдэхүүнийг сонгох явцад үйлдвэрлэгчийн нэр хүнд хэрхэн нөлөөлж буйг судалж, гол үзүүлэлтээ болгодог байна.
No comments:
Post a Comment