Friday, November 13, 2009

Хумсны тухай сонирхолтой баримтууд


Олон сонирхолтой баримт хумстай холбогдох нь бий. Тэдгээрийн зарим нь цэвэр мухар сvсгийн шинжтэй зvйл байдаг ч ихэнх нь шинжлэх ухааны vндэслэлтэй баримт юм.





Ингээд зарим сонирхолтой баримтыг тантай хуваалцъя. Хумс, vс хоёр тун адилхан шинж чанартай аж. Учир нь кератин гэж нэрлэгддэг уураг хумс, vс хоёрын аль алиныг нь бvрдvvлдэг.

Хумсны толио vхсэн эсээс тогтдог учир амьсгалдаггvй. Тиймээс тэдэнд хvчилтєрєгч шаардлагагvй. Гэхдээ хумсны толионоос бусад хэсэг нь амьд эсээс бvтдэг болохоор хvчилтєрєгч, витамин, эрдэс бодис гарцаагvй хэрэгтэй.
Хумс хєлєрдєггvй. Учир нь хумсанд хєлсний булчирхай байдаггvй. Энэ нь хумсны эргэн тойрны арьс хєлєрдєггvй гэсэн vг.

Долоо хоногт 0.1 мм-ээр хумс ургадаг. Энэ нь хумс 100 хоногт нэг см ургадаг гэсэн vг. Єєрєєр хэлбэл, нэг хурууны хумс бvрэн ургаж гvйцэхэд 4-6 cap шаардагдах аж. Харин хєлийн хумсанд энэ хугацаа 12-18 cap байдаг. Эндээс гарын хумс хєлийнхєєс тvргэн ургадгийг мэдэж болно.
Эрэгтэй хvний хумс эмэгтэйнхээс хурдан ургадаг.
Хєлийн хумс гарынхаас хоёр дахин зузаан.
Дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг. Харин хамгийн удаан ургадаг хумс эрхий хурууных.

Хумсыг дєнгєж авсны дараа илvv хурдан ургадаг.
Улирал, цаг агаар хумсны ургалтад нєлєєлдєг. Дулаан уур амьсгалд, тэр тусмаа єдрийн цагаар хумс илvv хурдан ургадаг.
Залуу хvний хумс илvv хурдан ургадаг. Тvvнчлэн жирэмсний vед ер бусын хурдан ургадаг аж.
Хоёр гарын хумс харилцан адилгvй хугацаанд ургадаг. Хэрэв та солгой биш бол баруун гарын тань хумс илvv хурдан ургадаг байна.
Компьютер дээр юм бичих нь хумсны ургалтыг нэмэгдvvлдэг.
Харанхуй, vдшийн цагаар хумсаа авах нь азгvйдэл дагуулдаг гэдэг. Хэдийгээр энэ нь цэвэр мухар сvсгийн шинжтэй ч хангалттай гэрэлгvй vед хумсаа авах нь юу нь сайн байхав.

Зарим сvvн тэжээлтэн тухайлбал, зааны урд талын хєлнvvд тус бvр нь таван хумстай атал хойд хоёр хєл нь дєрєв дєрвєн хумстай байдаг.
Хvнийг амьсгал хураасны дараах хэд хоногт vс, хумс нь ургасаар байдаг гэлцдэг. Энэ бол ердєє л харааны тєєрєгдєл. Учир нь хvнийг бурхан болмогц арьс агшиж, багасахад vс, хумс нь урт болсон мэт харагддаг.
Хумсны маникурыг 4000 жилийн ємнє хийж байжээ.



Эх сурвалж: Оллоо.мн

No comments:

Post a Comment